Thursday, June 12, 2008

Анод Банкны хувьцааны талаар

Манайд биржийн үйл ажиллагаа сэргэж байгаа нь сайн хэрэг ч гэсэн энэ нь бас л олон талын сайн муу үр дагавартай юм шиг байгаам.
Би сүүлийн үед энэ АНОД банкны хувьцааг их л гайхаад байгаа.Үйл ажиллагаа нь тогтворто явагдаж байгаа банкны хувьд бол ямар ч байсан хувьцаа гаргахгүй байна ш дээ.Жишээ нь Хаан банк Хас банк,Голомт Худалдаа Хөгжил энэ тэр гээд л хэрэв тэд ямар нэгэн ашигтай үйл ажиллагааг олж харсан бол ямар ч байсан зүгээр л лав суухгүй шүү дээ.Банкууд ч гэсэн хувийнх шахуу болсон болохоор ашиг олохын төлөө л ажиллана шүү дээ.
Дээрээс нь Банк чинь нэгнээс нь зээлээд нөгөөд нь зээлдүүлж бидний мөнгөөр ажиллаж ашиг олдог газр шүү дээ.Тэгтэл сүүлийн жилүүдэд Барилга Уул уурхай гэх мэт тодорхой салбаруудын өсөлт нэмэгдэж бараг л компани болгон энэ салбарлуу орох болсон.Би тэднийг буруутгаж байгаа юм биш. Тэгэхдээ энэ нь банкуудас их хэмжээний мөнгө зээлэх зээллэгийн их үндсэн болсон .Мэдээж Банк өөрийн заавал байршуулан хадгалж байх үүрэгтэй нийт хөрөнгийн 50 хүртлэх хувийг ихэнхдээ өөр банкнд хадгалуулж байршуулдаг.Учир нь хүмүүсийн мөнгийг төлж чадахгүй тохиолдолд тухайн мөнгөөр үйл ажиллагаагаа сэргээж явуулан төлнө гэж шүү дээ.
Тэгтэл түрүүн бичсэн барилга уул уурхайн салбарт их хэмжээний мөнгө хэрэг болонгуут нөгөө Монголын хэдэн банкаас л зээл авна шүү дээ.Банкууд зээл өгөөд л байж өгөөд л байж тэгтэл энэ салбар нь өөрөө эзээлээ эргэн төлөхөд удаан бас дээрээс нь нэгэнт олон компани зэрэг орж ирсэн учираас өрсөлдөөн үүссэн байна л даа. Компаниуд нэгэнт л зээл авсан учир эргэж төлөх нь зайлшгүй.Бүгдээрээ л зээлтэй бүгдээрээ л барилгатай учир зах зээлд нийлүүлэлт нь эрэлтээсээ давна.Ингээд зах зээл нь компаниудын зохиосон үнийг өөрөө зохицуулна.Энэ нь жирийн иргэдэд харагдахдаа бол үнийн хямдрал маягаар харагдна.
Ингээд л зэрэг зэрэг хямдраад л байна даа.Хамгийн сүүлчийн цэг бол компанийн банкнаас авсан зээлийн хүү болох үнэ дээр л үнэ очино. Харин энэ хүртэл үнийг буулгах зоригтой компани тэр бүр байхгүй.Иймэрхүү үйл ажиллагаанаас болж Банкнд төлөгдөх ёстой мөнгө хугацаа алдна.Ингээд л эндээс банкны үйл ажиллагаа доголдолд орно.Банк энэ мөнгийг эргэж олохын тулд баахан ажил болно.Тэгээд л хүмүүсийн мөнгийг эргүүлж төлөхийн тулд банк хувьцаа гаргажээ.Хувьцаа бол уул шугмандаа банканд хөрөнгө оруулалт болох ёстой мөнгө.Харин энэ тохиолдолд бол Хувьцаа худалдан авсанаар хөрөнгө оруулалт хийсэн болохгүй харин дээрх компаниудын өрийг банкнд төлсөн л хэрэг болно доо.
За миний хувийн бодол ийм л байна.Харин надаас илүү эдийн засаг банкны мэдлэгтэй хүмүүст бол арай өөр өнцөгөөс харагдах байх.

Saturday, April 19, 2008

Байртай болмоор байна уу

За залуусаа би саяхан нэгэн зүйлийн талаар бодож үзлээ. Залуу хүн бидэнд өөрийн гэсэн байр сууцтай болоход нэлээд их санхүүгийн бэрхшээл гарах юм шиг байна. Наад зах нь мөнгө энэ тэр гээд л. Тэгэхдээ тэрийг зохицуулах боломж бас байх шиг байна. Би энд өөрийнхөө нэг хувилбарыг бичлээ. Сайтар бодоод үзээрэй.
Одоо Монголд бараг бүх л Банк лизенгийн үйлчилгээ үзүүлж байгаа. Хамгийн гол шалгуур үзүүлэлт нь ажилтай дажгүй цалин авдаг байх хэрэгтэй байдаг.
За тэгэхээр ямар ч гэсэн ажилд ороод дажгүй цалин авдаг байх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө хэр хэмжээнд тохирсон байрыг сонгоод Банканд зээлээр авах өргөдөл гаргах хэрэгтэй. Тэгэнгүүт банк чамаас худалдаж авах байрны үнийн дүнгийн 30%-г эхлээд төл гэж шаардана. Чи хүнээс зээлээд ч хамаагүй тэр 30 %-г л харин олох хэрэгтэй болно. За үүний дараа жинхэнэ ажил эхэлнэ дээ. Ямар ч байсан чи байртай боллоо эхний ээлжинд. Одоо тэр байрандаа нэг муу гадаад баагийг өндөр үнээр суулгах хэрэгтэй. Тийм юм бол Монголд зөндөө байгаа учираас чи л сайн хайвал чамд олдоно.
За тэгээд нөгөө баагийгаас авсан түрээсийн мөнгөөр чи байрныхаа үнийг төлөөд өөрийнхөө цалингаар нэг хэсэгтээ амьдараад л байна. Хэсэг хугацаа өнгөрхөд байр чинийх. Чи харин тэр үедээ сайхан засвар хийгээд л байрандаа орчихно. Амархан байгаа биз.
Жаахан л бодох хэрэгтэй байна даа залуусаа.

Friday, April 18, 2008

За Монголчуудаа боломжтой бол Банкнаас зээл аваад байгаарай

Ойрийн өдрүүдэд Монголд юмны үнэ улам л өсөж байна. Үнэ хэзээ ч доошоогоо чиглэсэн байддагүй учраас одоогын үнийг ирээдүйд төлөх болж байгаа юм. Жишээ нь өнөөдөр чи нэг Банкнаас 100,000 төгрөгний зээл авангуут хэсэг хугацааны дараа/энд би юмны үнэ өсөх хугацааг хэлж байна/авсан зээлээ эргүүлж төлөх үед банктай тохирсон үнээр төлнө. Энэ нь ямар ч байсан хэрэглэгчид ашигтай байдаг. Хэрэв одоо овсгоотой хөдлөөд хэдэн төгрөг банкнаас авч чадвал эргээд төлөх үед хамаагүй бага мөнгө төлнө.
Учир нь таны одоогын авсан бүтээгдэхүүний үнэ ирээдүйд одоогынхоос өсөх хандлагатай байгаа учир аль болох төгрөгийн худалдан авах чадвар сайн байгаа үед зээлийг авах хэрэгтэй.
Хамгийн гол нь дэмий мөнгө авах биш үр дүнтэй зүйлд хөрөнгө хийвэл ашигтай юм. Үнийн хөөрөгдөл мөнгөний ханш уналтаас авардаг хамгийн гол хүчин зүйл бол үйлдвэрлэлт юм. Жижиг ч гэсэн үйлдвэрлэл явуулж байгаа хүн энэхүү хямралыг ямар ч зовлонгүй давна.
За тэгээд үйлдвэрлэл явуулах хэмжээний мөнгө банкнаас зээлэх арга бодож дээ.

Sunday, April 13, 2008

Удахгүй Монголд Банкууд дампуурна

Удахгүй Монголд банкууд дампуурна. Яагаад гээч
Монголын засгийн газрийн 40,000 айлын орон сууц хөтөлбөрийн буянаар. Яагаад гэвэл Монголд энэ их барилга барих мөнгөтэй компаниуд байхгүй. Тэгээд бүгд Банкнаас зээл авна.
Авсан зээлээрээ барилга бариад л зарчихна гэж бодож байвал тэрүүн шиг худлаа юм байхгүй.
Яагаад гэвэл нийлүүлэлт нь эрэлтээсээ давчихсан байх учираас байрны үнэ ч буурна.Хувийн улсийн тэрний энэний гэх мэт зөндөө барилга баригдаад хүмүүс орох гэхээр баахан үнэтэй гүрийгээд л зогсоно. Хүмүүс ч энэ байдлыг сэргэг ойлгож байр авахгүй хүлээнэ. Хүлээх тусам компаниудад алдагдалтай тул компаниуд уралдаж хямдарна.
Хямдарсаар байгаад хамгийн сүүлийн цэг нь банкны хүү төлж байгаа тэр үнэ л болно.
Зээлээр өгөөд дуусгана гэж бодож байна уу? Тэгвэл жаахан боддоо хажууд чинь өдөр бүр хямдарч байгаа юмыг зээлээр авчих хүн олдох болов уу? Магадгүй орох л байх
Тэгэхдээ бас л хүү өндөртэй авна. Тэгээд зээлээ төлж байтал гэнэт л нөгөө байрууд чинь хямдраад эхлэхээр тэнэг л хүн биш бол үнэтэй байрны зээлийн мөнгө төлөөд суугаад байхгүй л байх.
Тэгэхээр одоо байр авч байгаа хүмүүс 5-8-н жилийн дараа гэхэд маш үнэтэй байр авч байснаа мэдэрнэ.
Байрны үнэ навс унаад банкнаас зээл авсан компаниуп дампуурна. Тэгэнгүүт л хүмүүсийн үл хөдлөх хөрөнгөд итгэх итгэл нь алдарч зөвхөн алт л ганцхан баталгаатай хөрөнгө болно. Газар үнэгүй болно. Бүх юм сонин болно. Тэр үед баагийнууд эргээд л төр засагаа хараана. Хөдөлгөөн үүснэ гудамжинд баахан хүмүүс жагсана тэгэхдээ тэр нь зөвхөн буруу мэдрэмжтэй барилгын компаниуд эсвэл тийм гаруудад мөнгөө өгсөн банкнууд л байх болов уу
Мэдкү би ийм л юм бодлоо тэгээд хүмүүс юу гэж хэлэх юм хүлээж л байя

Tuesday, February 12, 2008

Dean Martin

1960-70 аад оны үед манай Монголчуудыг социализм байгуулахаар явж байх үеийн дуу гэхэд үнэхээр сайхан дуу шүү. Dean Martin гэхээр ихэнх нь мэдэхгүй байх.
1917 оны 6-р сарын 7-нд төрсөн Итали залууг хожим дэлхий даяар алдартай дуучин болно гэж тэр үед хэн ч бодоогүй байх.
Dean Martin ний дуунуудыг одоо шинэчлэн дуулж зарим одууд фенүүдийнхээ тоог нэмэж байна. Монголчуудын сайн мэдэх Pussy Cat Dolls-n - Sway -г Dean Martin маань аль 60-аад онд дуулж байжээ. Ингээд Dean Martin-н дуулсан Thats Amore дууг нь тавилаа.
video

Dean Martin

1960-70 аад оны үед манай Монголчуудыг социализм байгуулахаар явж байх үеийн дуу гэхэд үнэхээр сайхан дуу шүү. Dean Martin гэхээр ихэнх нь мэдэхгүй байх.
1917 оны 6-р сарын 7-нд төрсөн Итали залууг хожим дэлхий даяар алдартай дуучин болно гэж тэр үед хэн ч бодоогүй байх.
Dean Martin ний дуунуудыг одоо шинэчлэн дуулж зарим одууд фенүүдийнхээ тоог нэмэж байна. Монголчуудын сайн мэдэх Pussy Cat Dolls-n - Sway -г Dean Martin маань аль 60-аад онд дуулж байжээ. Ингээд Dean Martin-н дуулсан Thats Amore дууг нь тавилаа.

Guantanamera Gujira

За энэ удаад Guantanamera Gujira гэж уяангат дууг Celia Cruz -н дуулснаар тавилаа.
Надад бол таалагддаг л юм.
Та нарт таалагдах юм уу бүү мэд.
Хэрэв таалагдвал би дараа нь Nate King Cole Dean Martin гэх мэт Jazz дуучдын дуунаас тавих болно.
video