Tuesday, February 27, 2007

Бизнес бол Цусгүй дайн

Дэлхий дээр өнөөдөр компаниуд зах зээлийн төлөөх цусгүй дайнд оролцож хэрэглэгч хэмээх шагналаар энгэрээ цоолж байна. Монголд ч мөн ялгаагүй тийм л байна. Жишээ нь ундааны зах зээл дээр маш олон хувийн жижиг компаниуд байсан бол тэднийг MCS гэдэг том баатар эр гарч ирэнгүүтээ шууд л зодож хөөгөөд бүгд шахагдан гарч өнөө том баатар эр маань өөрийн гэсэн эзэмшилтэй болж эзэмшил дээрээ хэнийг ч алхуулахгүй хамгаалж үр дүнд нь хэрэглэгч хэмээх шагналаар шагнагдаж тайван амгалан байна. Нийтийн хоолны зах зээл дээр ч мөн ялгаагүй энд тэндэхийн жижиг буузны гуанзнуудын зах зээлд Хаан бууз гэж баатар эр гарч ирээд л бүгдийг нь хиар цохиж өөрсдийн эзэмшил газараа тогтоолоо. Архний зах зээл дээр мөн адил ийм л байдалтай байна. Спирт бал бурам Жем интернэйшнл гэх хоёр баатар эр гарч ирээд байлдаж байна. Хоёулаа л сайн баатар эрс. За за ингээд тоочвол мөн ч урт цуваа гарна. Харин энэ бүгдээс хэн хожиж байгаа вэ? гэхээр мэдээж хэрэглэгчид хожиж байгаа нь үнэн тул та бид энэ сайхан тулааныг үзэж чанартай бараа үйлчилгээг хэрэглэх нь сайхан байна даа. Тэд хэрэглэгчдийн төлөөх тулаанд орох бүрт хэрэглэгчид хожиж байдаг. Тулаанд ялалт байгуулсан тал нь л цаашид оршин тогтнох тул компаниуд энэ тал дээр машид анхааралтай ажилдаг. Тийм ч учраас Маркетингийн алба буюу цэрэг дайны хэллэгээр бол тагнуул сөрөг тагнуулын албатай байдаг юм. Манайд байгаа ихэнх компаниуд хэрэглэгчидээ зөвхөн рекламаар хуурч авах гэж оролддог тийм ч учраас Телевиз буюу нийтийн тархи угаах арга аргачилал руу ихээр хошууран ордог нь ажиглагддаг юм. Дайнд хэн нь зөв цагт зөв үйлийг хэрхэн зөвөөр хийсэн тал нь л ялдаг тул энэ нь Бизнесийн салбар дээр ч мөн адил хамаарагдна. Иймээс газрийн зураг дээр байлддаг Маркетерүүдээ толгойгоо зөв ажлуулахгүй бол таны эзэмшил газар чинь маш амархан олзлуулах боломжтой байна шүү. Цаана чинь ихээхэн сийрэг толгойтой шинэ Маркетерүүд олон олноороо төрж байна. Тиймээс эзэлсэн газраа хамгаалж нэмэж газар эзлэж авахын төлөө толгойгоо цэнэглээд ажилцагаая.

Sunday, February 25, 2007

Молом тойны намтар

Би энэ түүхийг бас Лам найзаасаа сонссон юм.
Молом тойн гэж нэг лам байсан юм байхаа эрт цагт. Тэр нөхөр үйлийн үр гээч юмны талаа их л эрж хайж бодож судалж явсан юм байхаа. Тэгэж явсаар тэр тал дээрээ ч нилээдгүй мэргэжижсэн бололтой юмаа.
Нэгэн өдөр явж байсан чинь Нэг хүүхэн хүүхдээ хөхүүлээд л сууж байх юм гэнэ. Хүүхэд нт хөхөө жаахан хөхөж байснаа гартаа атгасан загасний махнаас бас идэж байх юм гэнэ. Тэгтэл хажууд нь нэг нохой хэвтээд хүүхэд рүү хуцаж боргож байх юм гэнэ. Хүүхэн хүүхдээ хамгаалж нохойг зодож байна гэнэ дээ. Жаахан ажиглаад сууж байсан чинь нөгөө хүүхний урьд нас нь харагдаж байна гэнээ МОЛОМ гуайд.
Тэгээд юуг харсан бэ гэхээр. Хүүхэн урьд насандаа одоо өвөр дээрээ аваад хөхүүлж байгаа хүнээ алж байсан юм гэнэ. Харин тэр хүн нь одоо хүүхэд нь болж төрөөд хөхийг нь хөхөөд байж байх юм гэнэ. Харин хүүгийн гартаа барьж байгаа загас нь болохоор хүүхний ээж байх юм гэнэ. Тэгээд хүүхэд рүү дайрч байгаа нөгөө нохой чинь тэр хүүхний аав нь байсан байх юм гэнээ. Хүүхэн тэрийгээ ч мэдэхгүй ээжийгээ идүүлж байгаа хүүхдээ хамгаалж аавыгаа зодож өөрийгөө хөхүүлээд сууж байна гэнээ.
Дүгнэлт:
Хүн бүр хийсэн хийсэн үйлийнхээ үрээр л хоорондоо учиран золгодог юм байна гэнэ. Тиймээс сайн үйл үйлдвэл сайн л хүмүүстэй хамт сайхан байхымуу даа.
За за шашин энэ тэр ч яахав гол нь хүнд муу юм хийхгүй л байвал хүн эргээд муу юм хийхгүй байхаа.

Маркетинг Дизайны албаа гэж ийм л юм байхым даа

За би энэ удаад зарим байгууллагуудад байдаг буюу байлгахыг хүсдэг Маркетинг Дизайны алба гэж юмны тухай бичмээр санагдчихлаа.
За тэгэхээр яг өнөөдөрийн байдлаар Монголд ийм албатай нэлээд хэдэн компани байна. Тэгээд тэр компаниудын дээрх албадууд нь хүмүүст тухай компанийн бараа үйлчилгээг сурталчилах гол үүргийг хүлээж байдаг. За тэгэхдээ зүгээр нэг сурталчилаад ч зогсохгүй тухайн бараа үйлчилгээний борлуулалтанд тодорхой түлхэц үзүүлж байх зорилготой алба юм шиг санагддаг.
Тэгтэл Монголд ямар байна вэ? гэвэл энэ салбар нь дөнгөж хөгжиж байгаа. Яг энэ салбар дээр ажилладаг мэргэжилтэнүүд нь залуу тэгээд бас төдийлэн боловсроогүй байгаа юм болов уу гэж бодогдож байна. Учир нь яг зар сурталчилгаа гээч юмыг хийж байгаа хүмүүс маань Монгол хүний зан төлөвийн тухай ойлголт багатай юм шиг санагдаж байна. Жишээ нь Монгол хүний анхаарлыг ямар өнгө татдаг юм. Яагаад татдаг юм? Ямар шрифтээр ыичвэл илүү хүрдэг юм? Ямар дуу эсвэл ая цаана нь дэвсгэр болгож явуулвал илүү сайн байдаг юм? Хэдий хэр насны ямар хэрэглэгчдэд зориулсан юуг сурталчилаж байгаа юм гэдэгээ бараг л мэдэхгүй шахам хүмүүс л Монголын рекламыг хийж байна шүү дээ. За тэгээд хамгийн сайн хүмүүст хүрдэг цаг нь хэзээ юм? Яагаад энэ цагт явуулахгүй өөр цагт явуулж болдоггүй юм гээд л олон олон асуултанд хариу өгч чадахгүй хүмүүсээр рекламаа хийлгэж байгаа хүн надад хүн маш олон цугларсан зах дээр очоод хашааных нь гадна талаас нь тийм ийм бараагаа аваарай гээд хүнээр орилуулаад мөнгө өгөөд зогсож байгаа хүн шиг санагдах юм.
Тэгэхээр миний бодолоор бол байгууллага нь ч реклам хийдэг мэргэжилтэнүүд нь ч гэсэн аль аль нь энэ тал дээр анхаар ч ажиллаж ажилуулж баймаар санагдах юм.
Надад саналаа өгвөл би заавал хариу бичнэ шүү найзуудаа.

Friday, February 23, 2007

Кино гэж хүнд юм юм л бодогдуулах юм даа.

Өчигдөр би нэг кино үзлээ. Нэр нь Остров гэнээ. Манайхан 2 дахь амьдарал гээд орчуулсан юм байна.
Киноны ерөнхий сэдэв нь 2-р дайны үед Германчуудад баригдаад албан шахалтаар найзыгаа буудаж алаад өөрөө санамсаргүй ч гэхиймуу хувь тавилангаар ч гэх юм ууамь гараад нэгэн арал дээр ирж байгаа харахад аминдаа дэндүү хайртай Орос эрийн тухай өгүүлж байнаа.
За тэгээд л мань эрийн ирсэн арал нь Христосийн нэгэн жижигхэн сүм байх. Тэр сүмийн лам нар нь түүний олж аваад л эдгээж тэнхэрүүлнэ. Тэгээд мань эр тэндээ үлдээд сүмийн ажилд туслаж тэндээ л амьдарсаар байгаад 70 аад он хүргэж байх юм. Хүнд их тусална. Тэгэхдээ яг тусламж хэрэгтэй байгаа хүнд л тусалдаг ер нь л сэтгэл санаа нь их л хүнлэг талруугаа болсон байх юм. Тэгэхдээ мань эр найзыгаа алсандаа үнэхээрийн ихээр сэтгэл нь зовж харамсаж амьдарч байх юм гэнэ. Өдөр бүр л үнэн сэтгэлээсээ л мөргөж гуйна.
Тэндээс миний бодсон бодол надад их л сонин санагдлаа.
Ер нь хүн алсан хүн хэзээ нүгэл нь цайрдаг юм бол. Хүн алсандаа тэгэж ихээр гэмшиж байдаг хүн ер нь хэд байдаг бол ч гэх шиг олон л юм бодлоо.
Хүн алж байгааг детальчилж үзүүлдэг барууны кино ер нь хен төрөлхтний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг юм бол?
Эрэгтэй хүн байгалаасаа л өөрийгөө хамгаалах овог отогоо хамгаалах нэр төр алдар хүндийн төлөө тулалдах ч юм уу тийм нэгэн адын зантай байдаг юм байна.
Тэгээд ер нь хүнд харамсах сэтгэл яаж төрдөг юм болоо гэж бас бодлоо. Эцэс төгөсгөлгүй их бодолдоо дарагдаад хэзээ унтсанаа ч санасангүй. Кино гэж хүнд бас л юм бодогдуулах юм аа тээ.

Миний мэдэх Монголын багаар ажиллагсад

Монголчуудын багаар ажиллах систем гэж яг юу байдаг талаар би өөрийнхөө хүрээлэл дотор байгаа хэдэн жишээнээс хэлье гэж бодлоо.
Би өөрөө бизнесийн байгууллагат ажилдаг болхоороо хүмүүстэй дандаа л хамтарч баг болж ажилладаг юм. Тэгээд Монгол хүмүүстэй хамтарч ажиллахад яг анзаарагддаг зүйл бол их дээд сургуульд байхдаа хичээлээ хийдэггүй байсан нөхөдүүд яаж яваад ямар замаар ороод ирдэг юм бүү мэд нэг л мэдэхэд хажууд ирчихсэн яг л нөгөө их сургуульд байхдаа хуулах гэж оролддог байсантайгаа адилхан царай гаргаад л зогсож байх юмаа. Багаар хамтарч ажиллахад хамгийн их хэцүү байдаг нөхөд нь энэ хүмүүс. Учир нь тэд үргэлж чиний хажууд байна бас чиний юу хийж байгааг чинь алдалгүй дуурайж бас чиний сэдсэн санааг маш хурдан өөрийн болгож хүнд харуулна. Яг нарийн тооцоо судалгаа үр дүнг нь бол мэдээж тэд мэдэхгүй л дээ. Харин дарга нар нь бол тэднийг сайн сэргэлэн ажилтан гэж бодно. Тэд чамайг ямагт дагалдаж амьдарна. Хэзээ ч ичихгүй учир нь ичих л юм бол тэд цалин ажил гээд л бүх юмнаасаа л сална.Тийм болхоор тэд маш сэргэлэн ажилдаг. Тэднийг гаднаас нь харахад ажилаа мэддэг юм шиг л харагдна. Гэвч хөөрхий толгой нь шал хоосон.
За тэгээд бас энд тэндээс хэдэн юм хагас дутуу сонсчихоод тэрийгээ байнга давтаад байдаг хэсэг нөхөд байна. Тэдэнтэй ажиллахад маш хэцүү учир нь мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг байдаг хэсэг нөхөд. Тэгээд шинэ ажилтан болон яг шинийг сэдэж байгаа хэрэгжүүлэх гэж байгаа нөхдийгөө газар дээр нь хавирч унагаах сонирхолтой. Тэднийг таних амархан тэд хэзээ ч албан тушаал ахидаггүй хэзээ ч бас доошоо унадаггүй. Ажил дээрээ бас бараг л хүнтэй юм ярихгүй тиймэрхүү хүмүүс л голдуу байдаг юм шиг санагддаг юм.
За одоо мэддэг тэгээд онгироо нөхөд байнаа. Тэдний тухайд бол тэд бүхнээс илүүг мэддэг гэж өөрсдийгөө ойлгодог. Тэгээд ч тэрүүндээ бат итгэсэн нөхөд байдаг. Хамт ажиллахад гол төлөв өөрийнхөөрөө дайрна. Ийм нөхөдтэй ажиллахад ширүүхэн маргаж байхаас баримт нотолгоо гаргаж ирээд үзүүлэхэд тэд байдлыг ойлгож аваад ажиллах нь олон. Харин дараа дараагын удаад бол сайн хамтрагч нар болно.
Монгол миний мэдэхээр багаар ажиллахад ийм л хэдэн нөхөд байдаг юм. Та нартай ямар нь таарч байсан юм би чаж мэдэхв.

Thursday, February 22, 2007

Алтан гахайгаас Эрдэнийн Хулгана жилээ гэж.

Манай Монголчууд саяхан бараг л эхнэртэй бугд л эхнэрээ жирэмслууллээ. Алтан гахай жилд төрсөн хуухэд бараг л юм хийхгуй зугээр суухаар баяждаг юм байхаа. Хэн нь ч тэгээд хэлцийн буу мэд. Бугд л итгээд л баахан жирэмсэн хуухнууд гадуур нэг. Тэгүүл 60 н жилийн өмнө төрсөн АЛТАН ГАХАЙ нууд нь өнөөдөр тэгээд тийм сайхан баян амьдараад байгаа юм уу ? Хөөе тийм баяжсан АЛТАН ГАХАЙ нуудыг мэдэх хүн байна уу? байвал надад бичээч. АЛТАН ГАХАЙ д төрөөд баян байгаад байгаа нь ч арай л үгүй байхаа . Ухаантай бас Хөдөлмөрлөж тэгээд олсон хэдийгээ зөв зохицуулсан нь л бусдын хэлдэгээр бол баян тансаг амьдарч байгаа юм шүү дээ. Ер нь бол үнэнч шудрага ажиллаж хөдөлмөрлөөд түүнийхээ үр шимээр баян тансаг амьдарч байгаа бол тэр хүнд атаархаад байх юм огт байхгүй гэж боддышдээ.
Монгол улсад хун олоноор төрөх нь тийм ч муу юм ч бас биш л дээ. Миний бодолоор бол хэдий чинээ олон л хун амтай байж нийгмийн хөгжил нэмэгднэ гэж боддог юм. Учир нь олон хүн дунд өрсөлдөөн гэж нэг юм бас зэрэг нэмэгднэ л дээ. Тэгээд л нийгмийн бух салбарт өрсөлдөөн нэмэгдэхээр нийгэм нь дагаад л хөжиж эргээд нийгмийг хөдөлгөгч гол хүч болох жирийн ардын амьжиргаа сайжирна шдээ. Яаж ч бодсон 1 толгойноос 2 илүү 2- оос 3 нь илүү байдаг шүү дээ. Тэгэхдээ тэдгээр толгойнууд нь 1 толгойноосоо ухаанаар дутахгүй ухаантай байх хэрэгтэй л дээ.За за гол асуудлаа одоо хөндий.Алтан гахай гэнээ. Энэ нь монгол тооллоор бол 60 жил болж байгаад нэг удаа давтагддаг гэнэ. Тэгтэл бусад жилүүд нь бас нэг нэг удаа давтагдах нь дээ. Эсвэл бусад нь давтагдахгүй хэрэг үү? Тийм биш л баймаар юм.Тэгвэл хэдүүлээ одоо ирэх хулгана жилийг эрдмийн зүйлсээр бөөлжөөд байдаг хулган жил гэж нэрлээд дахиад бас баахан хүүхэн жирэмсэн болгох компанит арга хэмжээ зохиовол ямар вэ? Улсад минь хүн нэмэгдээд л эцэг эхэд нь хариуцлага нэмэгдээд л улс минь жаахан ч гэсэн хөгжих байлгүй дээ.

Amritsar




When I was in India I’ve visited in Amritsar with my friend Dashi / His full name is Dashdemberel and he is studying Buddhist philosophy in Dharamsala, India/

One day, I think is was the first or the second day of 2006, I decided to visit Amritsar. I heard that Amritsar is the most beautiful city in the India and the famous Golden Temple of the Punjabis is in Amritsar. The Punjabi is the second largest religion of India and it has many worshippers.

So I told my friend Dashi to go there together and he agreed with me, so we prepared for the trip. At that time I had some money /My father used to send me some money every month at that time /

We were to go by bus about 90 miles to reach Patamkot city. Patamkot city can be named as the Indian Army’s central city. There are many military objects because it’s very near to the Indo-Pakistani border. There is a war still going on between Pakistan and India.

The bus we rode was fully loaded with passengers who were all local citizens except us. Through whole road they were very interested in us (local countryside Indians are very interested in foreigners and do not hide their surprised stares) and we in our turn were interested in the environment. We came to the Patamkot city.

On the bus station I tried to ask where we have to go to buy train tickets to go further. But we Indians and Mongolians couldn’t understand each other. So we were had to look for any English speaker to ask where the train station was. And finally we met one guy who spoke English and he taught us where train station was. After few minutes we found that station and I asked when the train will go to Amritsar. The ticket seller told me that the last train to Amritsar was just leaving at that time. We bought the tickets and quickly run to the train. Fortunately, the train was just starting to move and we managed to get into it. We reached Amritsar city at 4 o’clock in the evening. As it was a completely strange city and we didn’t know anything about it, it was a very risky step for me.

We asked for a hotel which was cheap and not so far from the GOLDEN TEMPLE. We found a hotel but we just discovered that we forgot our passports at home. Staying without a passport in a hotel is not allowed in India, especially for the foreigners.

My friend Dashi had an idea. He them that we were Tibetian refugees we didn’t have any passport. One guy allowed us into his hotel and that hotel was nice and cheap and I think it was around 400 rupees per head per night.

In the evening we went to the Golden Temple. The Golden temple was looking very beautiful. There were many prayers and tourists walking and taking pictures everywhere around the temple. The giant Punjabi guards around the temple are very splendid. They carry knives, spears and guns. At the entry to the Temple there was water running through the door. Everybody must wash their feet to go into the Temple. And one strange thing is everybody must wear a cap while staying in the Temple according to Punjabi’s tradition but we didn’t have caps. So we bought towels and wrapped them around our heads.

Interior of the Temple was very beautiful and everything was made of white marble. The Golden Temple is located in the middle of water and there is only one thin and long gate to the Temple. The temple was made from pure gold.

Monday, February 19, 2007

Жинхэнэ Монголчууд хаана байдаг вэ?

Мөнх тэнгэрийн доорх Их Монгол улсын Далай хааны зарлиг иргэн дор хүрвээс биширтүгэй аюутугай.
Энэ гайхамшигтай бахархалтай санагдахгүй байна гэж үү?
Бид ийм л өвөг дээдэстэй байсан байх юм. Одоо гэтэл юу ч алга тэр сайхан бахархал бидэнд байна уу? Гадныхныг хараад л долигоноод л дагаж гүйгээд л хэдэн хүүхнүүд нь очиж өвөрт нь ороод л хэдэн залуучууд нь тэдний боол болоод л газар нутгаа тэдэнд өөрсдөө ухаж өгөөд л хөгшид хүүхдүүд нь харийхний киног үзэж гэртээ суугаад л нэг л бишээ. Хаана байна тэр эрхийдээ эртэй элгэндээ цөстэй тархиндаа ухаантай Монгол хүмүүс. Тэд нар миний бодолоор бол ихэнх нь энэ хойд хөршийн маань хэдэн СТАН уудад байгаа байхаа. Жишээ нь Казахстан Үзбекстан Туркменстан Киргизстан Чечень гэх мэт зоригт эрчүүд цугларсан газаруудад л бидний өвөг дээдсийн ихэнх нь үр удмаа үлдээсэн байх гэж би боддог юм.
Яагаад ингэж байна вэ гэхээр Их Хаан аян дайнд мордохдоо мэдээж эр зоригт хөвгүүдээ авч явна. Тэр нь Монголдоо л шилдэг эрчүүд нь байж таарна шүү дээ. Тэд дайнд мордоод эзэлж авсан газар нутгийнхаа хамгийн сайхан харагдсан хүүхнүүдийг олзлож авна. Мэдээж эр эм 2-н нэгэнд нь илүү эрх байхад тэр тусмаа эрэгтэй хүнд илүү эрх байхад эр хүн юу гэж зүгээр байгаад байхав юм юм л болно. Тэгээд л 10-н сарын дараа хүүхэд төрнө. Зарим үед тэд хүү төрөхөд эзэлсэн нутагтаа байж л байсан байж таараа. Тэгээд л нөгөө ген гэдэг юмаар чинь хамаг юм нь үлднэ. Бодоод үздээ? Миний л мэдэх Монголын 33-н Хаадын зураг бүгд л их сахалтай хүмүүсийн зураг байдаг. Тэгтэл Монголд өнөөдөр сахал нь ургаад сүйд болоод байдаг хүн хэдий билээ дээ? Харин тэр СТАН уудад хэр байдаг вэ? мэдээж их шүү дээ. Одоогын Монгол нутаг дээр байгаа хүмүүс бол дийлэнх хувь нь тэр үеийн аян дайнд явахад ард нь үлдэж хоцорсон сул дорой хүмүүсийн үр сад юм шиг санагддаг юм. Тиймдээ ч манай
улс нэг л сонин хувийн ашиг сонирхолтой хүмүүсээр дүүрэн байдаг юм шиг санагддаг юм надад.
Хэрэв бид өвөг дээдэстэйгээ адилхан байхыг хүсэх юм бол ухаантай ядаж л нийлээд нэг юм хийж чаддаг байх хэрэгтэй гэж боддын. Надаас өөр бодолтой хүмүүс байвал тэр л биз тэгэхдээ л миний бодол энэ. За за дараа үргэлжлүүлнээ.

Чойжин Лам гэж сонин л юм байна лээ.

2005 онд би Энэтхэгт байсан юм. Тэнд амьдарч байхдаа би нэгэн сонин зуйл узэх аз таарч билээ. Нэгэн өдөр миний танил нэг лам надад чи Чойжин бууна гэж яадгыг узсэн уу? гэдийм байна. Би ч бага байхдаа л Чойжин Ламын музей гэж газар орж узэж байснаа хэлж ер нь яадаг юм бол гэс сонин бодол төрж очиж узмээр санагдлаа.
Миний амдарч байсан газараас холгуйхэн байх Далай Ламын Чойжингын хийдэд тэр өдөр олон хун цугларчээ. Би ч 2 лам найзтайгаа хамт очлоо.
Олон лам нар ирсэн ямар нэгэн ном уншиж байх юм. Тэгэхдээ бугд зогсоод зогсоогоороо л ном уншаад байх. Тэгэж байтал нэг хөгшин ламыг турдэг тэргэн дээр турээд ороод ирлээ. Би ч дотороо энэ нөгөө Чойжин нь юм байх л гэж бодлоо. Тэгээд найз ламаасаа асуувал Чойжингын хэлийг орчуулдаг орчуулагч нь юм гэнэ. Чойжин нь бол тэнгэрийн хэлээр ярьдаг юм байх. Тэр хэлийг нь мэдэх хун байхгуй болохоор хэлийг нь сайтар судалсан хэлмэрч бас байдаг юм гэнэ.
За тэгээд л байж байсан чинь нөгөө удаан хулээлгэсэн Чойжин нь орж ирлээ. Сонин хээтэй хувтас өмссөн дунд хэрийн насны хун байх юм. Гарч ирээд л нэг том сандал дээр суулаа.
Тэнд байсан нөгөө лам нар номоо уншиж дуусаад нөгөө Ламд чинь нээх том малгай авчираад өмсуулчихлээ. Тэгээд л 2 талаас нь малгайг нь тушээд зогсох юм. Их л хунд байгаа бололтой.
За тэгэээд л дахин ном уншлаа. Энэ удаад уншиж байгаа ном нь маш сонин өөр ч аялгуутай юм шиг санагдлаа. Урьд нь олон л удаа Төвд ном сонсож байсан ч ийм аялагатайг нь сонсож байгаагуй юм.
За тэгээд л номоо уншаад л байлаа уншаад л байлаа. Тэгсэн нилээд хугацаа өнгөрсний дараа нөгөө Чойжингийн чинь нуур нь хөөгөөд л томроод ирдийн байна. Би ч гайхлаа шуу. Сайхан жужиглэж байна даа л гэж бодож байлаа. Тэгсэн чинь нуд ам нь мурилзаад л сонин сонин болж байснаа л исгэрээд ч байхаамуу яагаад ч байгаан мэдэхгуй нэг л сонин авиа гаргаад л байлаа. Тэгснээ гэнэт босоод л ёстой л дэвж гарлаа даа. Нөгөө толгойд нь багтахгуй байсан малгай нь толгойноос нь ургачихсан юм болов уу л гэмээр наалчихсан хөдөлгөөнд нь огт саад болохгуй байнаа. Хажууд нь тушиж байсан ламын нуруун дээр нь дараад боссон чинь нөгөөх нь газар сөхөрч унах нээ. За тэгээд л байж байсан чинь нөгөө Хэлмэрч лам чинь хажууд нь ирчихсэн юм асуугаад л яриад л байгаа бололтой юм. Хумуус тойроод л мөргөөд л байх. Би ч очиж мөргөлөө. Сонин мэдрэмж төрж байлаа даа. Тэндээс гараад явж байхдаа нээрээ ч юм уу бас байж болох ч юм уу гэж бодож байлаа даа.
Та нарт сонин байх болов уу гэж бодоод би бичлээ.

Thursday, February 15, 2007

Өөрийнхөө тухай бичлээ

Би ер нь өөрийнхөө тухай бичмээр санагдчихлаа.
За тэгээд би гэдэг хүн чинь кино үзэх дуртай тэр дундаа Дэлхийн 2-р дайны үеийн киног бол маш ихээр сонирхож үздэг. Миний үзэж байсан кинонуудаас хамгийн ихээр сэтгэлд хоногшиж үлдсэн нь Band of Brothers гэдэг кино юмуудаа. Дэлхийн цэргийн бүх л мундаг нөхөд зөвлөхөөр нь ажилсан мөн хамгийн шилдэг тулаантай киноний найруулагчид цугларч ажилсан ер нь л маш сайн бүтээл гэж боддог юм.

За тэгээд ер нь бол миний л мэдэх лаг жүжигчид бүгд л тоглосон аль ч талыг баримтлаагүй сайхан кино. Та нар үзээгүй бол олоод үзчихээрэй

Дуу хөгжим
Миний сонсдог хөгжмийн урсгал нь ихэнх хүмүүсийн бараг сонсдоггүй тийм урсгал байдаг байх гэж би боддог юм.
Жааз блюз талруу л даа.
Жишээ нь: Beyond the sea / Duncan Sheik/ Water runs dry/Boys II Men/, гэх мэтийн дуунууд юмдаа.
Залуусаа та нар сонсоод үзээрэй ерөнхийдөө л нэг л тийм гэгээлэг зүйлд дуртай гэж болно.

Аан тийм би бас зураг сайн мэдэхгүй хэрнээ үзэсгэлэнгийн танхимд очиж алхах дуртай. Заримдаа ганцаараа хэнтэй ч юм ярихгүй байж байгаад хорвоо дэлхийн тухай өргөн мөрөөдөлд автаж суух дуртай. Хэзээ ч уйтгарлах дургүй тийм хүнтэй ч уулзахыг хүсдэггүй. Олон найзтай байдаг ч хэнтэй нь ч илүүрхэж дутуурхаж харьцдаггүй. Зарим хүмүүстэй найз нөхөд байхад хэцүү байдаг ч би харилцаагаа тасалах дургүй. Учир нь би хэзээ хаана яаж яамар байдалтай байхаа мэдэхгүй шүү дээ. Тиймээс би нийгмийн бүх давхрагт найз нөхөдтэй. Тиймдээ ч хэзээ ч хаана ч ганцаардах гэж байхгүй л хүн.
Миний бодолд хорвоо бүхэлдээ багтдаг. Хэхэ багтаах гэж оролддог. Тийм ч учраас би их олон зүйлсийг хэрэгтэй гэж үзэж сонирхож байдаг. Орой бүр ТВ үзнэ. Өглөө бүр сонин уншдаг, бас банкны мэдээлэл үнэт цаасны арилжааны мэдээг сонирхож байдаг, шинэ ном гарах бүрийд өөртөө хэрэгтэй юм байгаа эсэх талаар сонирхож үздэг. Хүнтэй харилцах ямар ч ажлыг хийж чадна гэж боддог тэгээд ч өөртөө итгэлтэй байдаг. Хүнд муу санаж чаддаггүй загас анд явах дуртай тэгэхдээ хамгийн гол нь алахдаа ч биш зөвхөн гадуур аялаж байх нь надад таалагддаг. Хэрэв хүсвэл хэзээ ч хамаагүй хаашаа ч хамаагүй явахад бэлэн байдаг. Амьдаралд алдахаасаа айдаггүй харин алдаагаа давтахаас айдаг.
Хоол сайн хийдэг хийсэн хоолоо өөрөө идээд жингээ жаахан нэмээд байж байхдаа тааламжтай байдаг. Өглөө босонгуутаа тамхи татдаг энэ нь хэдий муу гэдэгийг нь мэддэг хэдий ч хаяж чаддаггүй. Тамхи татах нь миний хувьд таашаал өгдөг зүйлсийн минь эхэнд байдаг учир хаяна гэж хэзээ ч боддоггүй. Хааяа найз нөхөдтэйгээ хамт сууж пиво архи уух дуртай заримдаа хэтрүүлж хэрэглээд өөрийгөө дотороо нууцхан зэмлэдэг.
Амьдарал гэдэг бол миний хувьд эцэс төгөсгөлгүй олон хувилбар байдаг учир би цаг ямагт өөрийнхөө сонгосон хувилбарт сэтгэл хангалуун байдаг.
Удам судараараа бахархаж явдаг. Өөрийн гэсэн шүтээнтэй /тэр нь бурхан багш Исүс Христ Мухамед л лав биш/Тэр шүтээндээ маш хайртай.
Эзэмшсэн боловсролдоо сэтгэл хангалуун байдаг. Ийм болоход минь тусалсан БАГШ даа хайртай/МУИС-н Эдийн засагийн сургуулийн багш БАТНАСАН/.
Хөдөө очиж морь унаж давхих дуртай. Хотод орж ирэх агшин хамгийн гоё мэдрэмж төрүүлдэг, олон олон найз нар дундаасаа лам найз олонтойдоо бахархдаг Шарсан маханд дуртай цагаан хоолтонг үзэж чаддаггүй.
Сонгодог хөгжим сонсох дуртай тэр дундаа Моцартыг бишрэн сонсдог бас Энигма гэж хамтлагын дуунуудыг сонсохоор надад тийм гэхийн тэмдэггүй амар амгалан мэдрэгддэг.
Ном унших дуртай тийм л хүн дээ.
Их л сайхан амьтан гэж битгий ойлгоорой хүмүүсээ муухай зүйлсээ би та нараас нуулаа.

Энэ чинь буруу шуу дээ Монголчуудаа

Монголчууд одоо нийтээрээ Цагаан сар гэж найрлаж баярлаж баахан мөнгө төгрөг урэн таран хийнэ. Жирийн нэгэн айл л гэхэд дундажаар ууц бэлэг бууз салат энэ тэрхэнд л гэхэд бүтэн 3-н сарынхаа хоол ундны мөнгийг бүгдийг нь гаргаж шавхаж дуусгана. Тэгтэл манай улс тэгэж 3-4 хоног амарч /бух нийтээрээ/байх баян улс уу гэхээр угуй юмаа. Тэгээд нийт хун амынх нь талаас илуу хувь нь ядуу буюу нэн ядуу ангилалд багтдаг болохоор нэг л сонин санагдаад байхиймаа.

Эдийн засагын хувьд бол Монгол улс тийм чадамжгуй гэж би боддог юм. Харин тэр өндөр хөгжилтэй Америк Европ гэх мэт улсууд бол өөр л дөө . Гэхдээ ойрхоноос бас жишээ авч үзвэл Хужаа нар байна. Эдийн засаг нь тогтвортой хүн ам нь тодорхой орлогын эх үүсвэртэй нилээд боломжын зах зээлтэй хүмүүсийн гар дээр хуримтлагдсан МӨНГӨ их тийм ч учраас улсаас нь буур зориуд боловсруулсан бодлогын шинж чанартайгаар тэгэж олон хоногын амаралт зарлаж хумуусээ амраах биш харин тэдний гар дээр байгаа мөнгийг эргэлтэнд оруулах гэж хийдэг үйл ажиллагаа юм.
Харин тэрүүнийг нь Манай Тэнэг Монголчууд мэддэггүй юм уу эсвэл ойлгодоггуй юм уу дагаад л амараад л байхым даа.
Энэ чинь буруу шуу дээ тийм уу
Миний бодолоор бол Монголчууд амаралт гэж байхгуй 7 хоногт 7-н өдөр 70-н цаг ажилдаг болох хэрэгтэй байна.
Тэгэж байж л тэр мөрөөдөөд байгаа өндөр хөгжилтэй улсуудын жишигт хурсэн улс орон болно гэж би боддог юм.
Тэд л лав тийм хөгжилд хуртлээ ямар ч байсан 3 хоног амарч 3-н сарынхаа хоолыг 3-н өдөрт идэж дуусгаж байгаад хурээгуй л байх. Тийм л их юм дуйраагаад байдаг юм бол амаралтгуй ажилдаг занг нь дуурайхиймсан даа.

Tuesday, February 13, 2007

Миний 2 дахь бизнес

Удтал бодсоны эцэст Миний 2 дахь бизнесийнхээ талаар бичихээр шийдлээ.
Бид хэд эхний бизнес маань амжилттай болсоны дараагаар шууд 2 дахь бизнесээ хийхээр зориг шулуудлаа. Тэгээд ярилцаж эхэллээ. Олон хоног ч ярисангуй хийх санаагаа оллоо.
Энэ нь Гадаад хэлний сургалтын төвуудийг хамруулсан Foreign Language Expo-2003 гэж юм зохион байгуулах боллоо.
За тэгээд л олон олон гадаад хэлний курсуудыг хамруулах гэж оролдож эхэллээ.
Хамгийн эхлэж хийсэн зуйлс маань хэлний курсуудийнхээ ХАЯГ УТАС ФАКС мэйл хаяг зэргийг олох байлаа.
Тэгээд л зарын сонин Телевизийн мэдээ гэх зэрэг дээрээс нэрсийг нь цуглууллаа.
Бид хэд хэд хоног цуглуулаад нийлуулж узвэл 60 гаруй юм болсон байлаа.
За тэгээд гол ажил бидний өмнө хулээж байлаа.
Энэ нь тэдгээр сургалтын курсууд энэ уйл ажиллагаанд маань оролцох болов уу яаж оролцуулах вэ? гэсэн ажил байлаа.
Азаар би тэр уед машинтай байсан юм. Тэгээд л оглоо 4-уулээ хамт гараад л өдөржин ногоо курсуудээрээ явж оролцуулах талаар ярилцаж ятгаж зөвшөөрснийг нь бүртгэж аваад л яваад байлаа хэдэн өдөр өнгөрсний дараа бид овоо хэдэн курстэй боллоо шуу.

За тэгээд бид хэд зохион байгуулах газараа очлоо. Тэр нь Мэдээлэл технологийн үндэсний парк/одоогийн/ийн узэсгэлэнгийн танхим байсан юм.
Яавал сайхан Монголд хэзээ ч болж байгаагуй тийм шоу хийх талаар бид ярилцаж байгаад курс бүрт нээлттэй хичээл заах цаг гаргаж өгөх мөн хичээлээ явуулах анги барьж өгөх хэрэгтэй боллоо.
Бид тэр зааланд яаж модоор анги барих вэ? гэж бодож байгаад нэг мэргэн санаа надад төрлөө. Энэ нь Шаараар байшин барих гэсэн санаа байлаа манай хэд ч дэмжиж энэ санаагаа хэрэгжуулэхээр зах гарч 6000 ширхэг Шаар худалдаж авлаа. За тэгээд маш том ажил үлдлээ дээ бидэнд. Шаар улээгээд л улээгээд л шөнөжин юм болов.
За тэгээд л шаараар гуурэн хэлбэртэй байшин барьж орхилоо шуу.
Нээлтээ хийх өдөр бид нар бугд маш их ядарсан байсан ч нээлтэнд оролцож Боловсрол шинжлэх ухааны яамнаас хун авчирч тууз хайчлуулан ЕХРО гоо нээлээдээ.
3-н өдөр ургэлжлэж өндөрлөсөн ЕХРО-д заавал шилдэг гэсэн юм авах гээд дурлаад байсан хумууст шилдэг гэсэн юмыг нь өглөө. Тэгээд бид нар өөрсөддөө 3 сая 5 мянган төгрөгний ашигтай ажиллаж шөнөжингөө шоудаж баярлацгааж билээ.
Тэнэг байгаа биз. Зовож олсон мөнгөө тэгэж үрж байна гэдэг.

Monday, February 12, 2007

8-р Богд Жавжандамба гэдэг хүн ингэж хэлсэн гэнээ

Би энэ домогийг нэгэн Лам залуугаас сонссон юм. Тэгээд та нар ярьж өгий гэж бодлоо.
Монгол оронд Хувьсгал мандаж байх уед юмуудаа нэгэн өдөр Богд хаан бодол болон сууж байснаа гэнэт учиргуй ихээр уйлсан гэнээ. Ойр тойрных нь албат иргэд бугд л гайхан учрийг асуувал Богд Хаан нь ингэж хэлж байна гэнэ.
Би Монгол улсын ирээдуйн талаар сая мэргэлж узлээ. Тэгтэл миний мэргэнд Монгол улсад 3-н том аюул зовлон тохиолдох юм байна гэж буулаа. Тэгээд би уйлсан юм гэж хэлжээ.
Ордоны бух л зурхайч лам нарыг цуглуулан мэргэлуулэхэд бугд л адилхан юм хэлсэн байна гэнэ.
Тэр нь
1. Их томоохон өрөнд орох юм байна.
2. өвчинд нэрвэгдэх юм байна.
3.Монгол улс гэж байхгуй болох юм байна гэсэн зуйл бууж л дээ.
Богд Хаан их л олон өдөр бодсон юм байх. Тэгээд нэгэн өдөр за шавь нар минь Би энэ 3-н зовлонгоос салгах аргыг олов. Харин та нар сайтар даган би?лүүлээрэй гэж гэнээ.
Тэгээд дараах захиасыг хэлсэн гэнэ.
- Өвчинд баригдахаараа шашинаа өгөөрэй
- Өрөнд орохоороо өөрсдөө гараарай
- Харин нутаггуй болох аюулыг нь би өөрөө ганц би?эрээ дааж гарна гэсэн гэнээ.
Тэгээд л удалгуй өөд болсон юм байх даа зайлуул.

Лам найзын минь дугнэлт:
Дээрх туухийг найз Лам маань надад тайлбарлаж өгөхдөө
- Монголчууд өрөнд ороод өөрсдөө өрнөөсөө гарсан /Бодуул их өр гэдэг зүйлийг хэлж байгаа бололтой юм/
- Өвчинд баригдаад Шашинаа өгсөн нь
Бүх нийтээрээ тэмбуурсэн байхдаа Оросуудад шашинаараа эрүүл мэндээ солисон гэнэ.
- Нутаггүй болох зовлонгоос нь 8-р Богд гэтэлгээд одоо Энэтхэгт байдаг Төвдийн цацаачдын хот болох Дарамсала-д амьдарч байгаа нь энэ гэж хэлж билээ.
Анх сонсоход их л сэтгэл хөдөлгөсөн зүйл байсан учир би энэ тухай бичиж үлдээлээ.


Friday, February 9, 2007

Bolovsrol hund heregtei yu?

Hun torolhton bolovsrolgui ch bolovsroltoi ch amidaraad l baina onoodor. Bolovsrolgui bol amiral hetsuu baih yum ch bish l dee. Asar olon hun bolovsroltoi bolovsrolgui amidaraad l baij baina tsaaguur chin.
Tegehdee Bolovsroltoi negen n amidarliig arai l ooroor hardag yum shigee. Tedend amidaral arai oilgomjtoi baidag baih. Tiimees hun bolovsrold hurehiin tuld yu yug hicheeh heregtei be? geheer tsevcheer l ih heregtei baidag yum shig baina. Bi neeh tiim lag bolovsorood baigaadaa ch bish yor n ondor bolovsroltoi bolson humuusiin tuuhiig unshihad l tiim baidag yum baina lee.
Tegeed bi onoodoroos ehleed ooriigoo Odor bur jaahan jaahan shine yum medej avahiin toloo hicheej baina gej bodloo. Za za ur dung n heden sariin daraa l harii daa

Chono alaad tuuhiigeer n ideh tiim sain baidag yum baih daa

Bi ih l olon udaa and yavj bailaa l daa. Tegeed neg l zuiliig ogt oilgohgui baidag yum.
Yu ve geheer Chono gej amitaniig alaad humuus dotor gedesiig n gargaj hayaad l busad buh yumiig n ter n ch teruund sain ene n ch enuund sain geed l barag zodoldoh shahaj huvaaj avah yumaa.
Jishee n choniin hodood ideheer hodood saijirdag l gene Heliig n angina tai hun hooloi deeree tavihaar bas l sain baidag gene. Shagaig er hun zuuheer sain hiimoritoi yavdag l gene eleg n haluunaaraa bol elgend sain l gene Tarhi n tarhind sain l gene toochood baival chonooos hayah yum oldodgui yum gene dee. Yaagaad sain baidag yum be? Geheer hariulah hun neg ch oldohgui aan medkue zugeer l humuus tegej yaridag yum gene. Hehe hudlaa bailgui de geheer oodoos boon barimt delgej garna. Manai ternii ter tegeed tegehed n choniin tiim yum tegej ogson tegej iduulsen tegsen chin zuv zugeer bolson ch geh shig sonin sonin yum yarina shuu de.
Minii bodloor bol chono gedeg amitan yu iddeg ve? gedegees l hariult n garch irmeer sanagdaad baigaa yum.
Chono guya bol mal amitanii dandaa muu esvel yadarsan hogshiniig n barij iddeg amitan . Zarimdaa bol buur uhsen amitaniig seg idne. Yor n bol mahan torold hamaatuulj boloh buh l zuiliig iddeg gesen ug shu dee. Harin ter n hodoodond in orood bolovsrood baas bolj gadagshilna.
Hun bas adilhan hool ideed l baina ideed l baina. Tegeed baagaad l gargadag shu dee. Teruuntei adilhan l baimaar sanagdah yum. Za za tegeed nogoo chonoo alchaad haluunaar n idej garna. Ter n hooloigoor davaad hodoodond ochino tegeed tendeesee shimegdeed tsaashaa 12 nugalaa gedsend ochino. Tegeed tendeesee tsaashaa damjaad gadagshaagaa garna. Engiineer oilgohod l iimel baina. Tegvel nogoo idsen eleg n elgend ochij naaldahgui baigaa biz? tiimee naaldahgui baina. Tegeheer elegend ochidog n hudlaa bolj taarahnee. Za odoo tarhi ideh bol buurch oilgomjtoi baigaa biz?
Zarim anchid /anchin ch gejdee tom tom jeeptei buduun buduun gedestei darga zahiral golduu 35-aas deesh nasniihan / chonoo alahdaa mashinaar hooj buudna. Tegeed teriigee an gej nerleed baigaa yum.
Jinhen an bol shal oor shu de.
Angaa sudlana haaguur baigaa ene teriig n togtoono tegeed hezee avlahaa shiidne. Avlahdaa hen hen haana yaaj yamar bairlaltai baij baihaa yariltsana. Tegeed mon hen n ehlej buudah aldah yum bol haashaa garch guih ve ? guivel hen haana n baij baigaad yaaj buudah geh meteer mash nariin zohion baiguulalgdsan ajillagaa boldog yum. Tegeed tovloson odor tovloson tsagtaa uulzaad andaa yavna.
Mongol er hunii and mordoh n iim zan uiliig zaaval yariltsaj baij hiideg zuil. Tegtel nogoo tom tom gedestei nohod chin dulaahan mashin dotoroos l buudna shuu dee.
Tegeheer angiin anchidiin yalgaa n iluu haragdaj baigaa bizdee?
Neeree choniin erhten hund tiim sain uu ? gedeg deer bichij baisnaa martsan baina.
Chono gedeg amitand shagai gej zuil baidag. Tern er huniig hiimoritoi bosoo yavuuldag ed yum genee? Bi baahan gaihav? Ter hiimori gedeg n tegeed yamar zuil baidag yum bol ? uzeh yumsan
Bi l lav delhiid hogjilooroo terguulj baigaa America chuud bugd choniiin shagaitai gevel itgehgui.
Ted choniin shagai zuulgui bolood l baina boloh l baih gej boddog. Yamar ch Europ hund dongoj say alsan choniin haluun hodood gargaj ireed mai hodoodnii mash sain em gevel ter medeej itgehgui tegeed bas idehgui. Medeejshde ter bidnees iluugeer baigal gedeg zuil deer yu boldog tuhai sain medeh yum chin. Uchir n ter hun em uuj baij emchlegdne gedegee har baga baihdaa oilgoson hun bolhoor tegej nuli bakter bolson yum hezee ch idehgui. Bid chin olon yum gadnaas duiraah durtai shde tegeheer yadaj em uuj baij eruul bolno. Mash iheer hodolmorloj baij bayan saihan amidarna ertnees eruul mendee hamgaalj baij eruul urt naslana gedegee l sain oilgoh heregtei baina daa.

Thursday, February 8, 2007

Uhegsedee shataaj baival yamar be?

Mongolchuud bid uul n ood boloochoo bunhaldag humuus baij l dee. Tegsen chin Tovdoos Budda-n shashin orj ireed anamismiin helbereeree hogjij ehlehdee ood boloochoo busad zerleg amitan horhoi shavijnii hool bolgoh heregtei gej surgajdee zailuul. Tegeed l Mongolchuud ood boloochoo hodoo shuud l haydag bolson yum baih l daa. Za tegeed baij baital ardiin huvisgal garch Mongolchuud soyolt Europ tumentei shuud hariltsaag Orosoos avsan baina. Tegeed l mon orshuulah hodooluuleh yosiig n ulamjlaj avsan yum baihaa. Ter uiees hoish 80 n heden jil ood bolooochdoo gazart bulaad l baij dee manaihan. Odoo hotiin oirhon 70-n davhar geed gazar baidag daa. Tend chin l baahan amitan avaachaad l orshuulchihsan chin odoo ergeegeed nogoo gazaraa avch ashiglaj chaddagguie humuus. Heden zorigtoi hed n hashaandaa taliigaachiin chuluun hoshoog n hed hedeer n oruulaad l amidarch baina shu dee.
Minii bodloor bol ter gazariig n yamar ch baisan erguulj ediin zasgiin ergeltend oruulah heregtei gej boddog yum. Uchir n hotiin tovd shahuu baidag gazar shudee. Tend baishin barilga bariad hun hard hudaldna gevel barag l butehgui l shahuu zuil l dee. Harin ternees iluu nogoo Burhan bagsh ene ter gej dovchignood baidag humuust n ter gazariig zaaj ogood ashiglaltand oruulah yum bol yadaj huree hiid burhan shashnii gazar baiguulagdaad humuus ch gesen durtai baih bailgui dee l gej bodood baidag yum.
Tegehgui bol odoo nemj uhsenee avaachij bulsaar l baigaad heden jiliin daraa yamar hemjeenii gazariig hend ch hereggui gazar bolgoh gej baigaa yum bol doo.
Ediin zasgiin huvid uhmel horongo bailgasnaas saihan tohijuulsan tsetserlegt hureelen baiguulaad orhivol yadaj agaar n jaahan ch gesen tsevershih baihaa tiim uu???????

Wednesday, February 7, 2007

Shartna gedeg chin

Shartna gedeg yostoi uneheer ene delhiin hamgiin aimaar zuil gej bi boddog yum.
Manai naizuud niileed uuhaaraa jaahan denduulne l dee. Daraa n hehe margaash n yum baina ogloo bosoh gedeg bol yostoi l er hunii shandas shalgasan ajil boldog bilee minii huvid.
Durtai yum bol taaruulj uuhgui yaasiin gej heleh baih l daa. Tegehdee ta nar oorsdoo tegej shartaj uzeegui gej bitgii l heleerei .
Za za tegeed olon yum nurshilgui shartah gedeg chin yag yamar process ve gedegiig tailbarlii za yu.

Shartna gedeg chin arhinii hordolgo gesen ug shu dee naizuudaa. Ih baga hemeegeer uusan ch yalgaagui shartah process yavdagaaraa l yavna.
Hun arhi uugaad yaadag be geheer eleg tuuniig bolovsruulah heregtei boldog eleg ajilna gedeg chin mash ih hemjeenii us heregtei bolnoo l gesen ug shu dee. Tegeed ch arhind badag bodisuud n hunii bied baidag usiig ustagdag bodis ih baidag yum shu dee. Tegeed bas bolooguie ter muu gaihal chin dahiad bied baigaa C vitamin-g shuud ustagdag yum baihgui yu.
Tegeed l ta nar ogloo bosohdoo hataj uheh gej baidag bizdee. Ene chin hun tsold usgui udaan yavahaar yaaj hataj uhdegiin mash huraanguilsan jishee baihgui yu. hehe hataj uhehdee hun tolgoi n ergene dotor n muuhairna booljis n hurne tegeed l salganaad l uhdeg baihgui yu.
Arhi yag l adilhan uilchilgeetei ed shu zaluusaa. Tegeheer shartlaa gej bish arhinii hordlogo bolchihloo gej yarval iluu oilgomjtoi

Toriin dalbaa gej ali ch ulsiin hiimori suld n baidag bololtoi yum baina l daa. Tegtel manai dalbaanii baij baigaa baidliig hardaa ta nar Ulaan Hoh Shar geed ogt avtsaldahgui 3-n ongonii burdel.
Ongonoosoo l neg l ontsgui haragddag yum nadad.
Za tegeed bas uls bur dalbaagaa manduulahdaa mash ovormots yos zanshilaar manduulah yum.
Jishee n ene muusain hujaa nariig hardaa.
Ter muu dalbaagaa manduulahdaa mai chi ingeed mand gesen bairtai yostoi goy manduuldag nohod shuu dee.
Nogoo shuteed baidag America chuud chin hurtel dalbaagaa manduulahdaa bas l goy manduulah yum. Bas tegeed l evhej nuglaj baigaa n ch gesen uneheer nariin tansag goy haragddag sh dee tee.
Tegtel manai Mongoliin hundet haruul gesen chin yo yo haanaahiin ali aimgiin hooson mantuu hotod orj ireed dalbaa orgood baigaan buu med. Neg l ih tom bietei bolhi udaan hodolgoontei tegeed bas dalbaataigaa adilhan shal zohiogui huvtsas omsson gar zalhuutai n argagui orgoj zogsono. Beleg demberel gej yarih durtai mongolchuud bid deeshee dalbaagaa gargahdaa mash hurdan gargaj doosh buulgahdaa mash udaan buulgaj baival nadad zugeer l sanagdah yum. Bi ch yu medeh v dee meddeg nohod n ch gesen yu ch medehgui anzaarahgui baigaa bolohoor l bi ingej bichlee.

Goo saihan yortontsiig avrahgui shuu huuhnuudee

Bi boddog yum. Goo saihan yortontsiig avarna gej neg sonin aforism-n tuhai.
Uhaandaa saihan baival delhii sonoh uied amid uldeh yum baina l daa. Medkumdaa medkuum

Uul n tsetsen mergen uhaan l avarmaar yum getel ene aforism oor yum heleed baih shig.
Za bodiildoo heduulee.
Delhii sonoh bolloo gehed oor garig ruu yavah heregtei boloh baih l daa. Tegvel hen sergelen hen uhaantai n l ter amidaral baigaa garigruu nisne bizdee. Busad n bol budaa. Tegeed l garig deeree l uheh gantshan songolt uldneshde. Tegeheer end goo saihan avarch baina uu? Ugui baigaa biz.
Za tegeed haduurah yum bol ter hiimel sormuus hiimel bogs hiimel hoh hiimel tiim yum hiimel iim yumnuud delhiig avarahgui shuu dee. Herev avardag yumaa gehed shuud l jinhen n l avarna gej bi oilgodog yum sh dee.
Tegeheer ohidoo ta nar negent l baigal eh chamd goo saihan bie zayagaagui bol hiimel iim tiim yumaar bie bitgii yanzlaachdee.
Baigaa yum baigaagaaraa l saihan shu dee.
Ergeed helehd nogoo Goo saihan yortontsiig avarna gedeg teneg aforism bol zugeer l heden goo saihanii buteegdehuun uildverlegchdiin teneg bolovsrol dutuu busguichuuded zoriulsan goshigruulsan ug shuu dee oilgooroi

Tuesday, February 6, 2007


Mongolchuudaa gej

Bi boddog yum ertnees Mongolchuud neg negenteigee ailsaj amidarah durgui /durguidee ch bish yumaa maliin belcheereesee l boldog baisan baih / humuus baisan baihiin.
Tegeed l hol hol nuugeed l yavaad baihaar chin barag hun hartai uulzahgui dor doroo tolgoi daasan humuus bolchihno bizdee. Hoorondoo hereldej muudlaa gehed salaad nuune. Husvel heden uie udamaaraa ch uulzahgui baij chadna. Argagui shu dee mash tom nutag devsger deer tsoohon heden nuudelchid.
Tiimdeech Mongolchuud hunees iluu zovhon ooriigoo l hairladag. Tedend eh oron Uls ger gesen oilgolt barag l baihgui. Harin ternees n iluu torson jalga dovondoo hairtai tiim l humuus yum baina l daa. Erh choloonii medremj ondortei uchir ooriinhooroo baih durtai teruunees bolood huntei taardaggui tiim l humuus yum baina.
Tegtel ene hajuud shorgoolj shig osoj bujignaad baigaa hujaa nar bolhoor barag l hun torolhtnii anhnii hot suuring baiguulsan humuus yumaa daa yanz n. Tegeed tendee heden uie uliran amidarsan bolohoor bie bie hundeleh hamtaaraa amidarah gesen oilgoltiig mash sain mederch oilgodog. Suurin humuujiltei uchiraas hunii eviig sai oldog. Hodolmor erhleh baidal n tsag nartai heden zuun damjij irsen uchiraas todorhoi tsegtstei yum baina.
Tednees bidnii yalgardag zuil gevel ongiroo sagsuu zalhuu horon sanaataigaaraa l yalgaatai yum baina. Yor n Mongol hun muuhai yu? Hujaa muuhai yu gevel /Zan aashaaraa shuu bitgii huvtsas hunar ene ter geed oilgood baigaarai ta /Mongol n iluu muuhai yum baina,
Mongoliin tuuhend baisan 37 n haan baidag yum baina l daa. Tednees ooriinhoo amidarliig duusgaad yortontsiin monh busiig uzuulsen haan barag l Chinggis Batmonh Dayan haan 2 oos oor baihgui gevel unemshihuu? Itgehgui bol Chinggis bogdoos Ligden haan hurtel geed nom unshaad uzeerei.
Tend 2 honogoos ehleed l 5 jil hurtel hugatsaatai haan suusan olon haadiin tuhai baigaa.
Nadad ter nomiig unshij baihad yamar setgegdel torson gej bodno.
Mongolchuud uneheer muuhai humuus baij dee l gej bodogdson. Aav n huugee huu n aaviigaa duu n ahiigaa ah n duugee eej n huugee huu n bul duugee alsan horolson hooson geed l urgeljlej ogno shu de. Tegeed l bodood baisan chin Mongol hun yu n saihan baigaan ? gesen bodol nadad torj baigaa yum.
Hor nairuulah hund dolignoh talaaraa mongol hun hamgiin shildeg n bish yumaa gehed Top-5 d bol naidvartai bagtna gej bi boddog yum.
Mongolchuudiin ene zan bol nuudliin soyoloos uldsen zan uchir arilah gej bas mash ih udna gej boddog yum. Tiimdeech onoodor mongolchuud bie bienee hardsan bie bienee ul hairlah tiim yumiig olnoor n hiij baina. Hujaa nariig har tiim oluulaa hernee bolood l baina shde.
Harin Mongolchuud tiim olon boloh yum bol yu boloh bol?

Thursday, February 1, 2007

Миний анхны бизнес

Би их сургуульд байхдаа бусдын л адил хичээлээ тасалдаг, даалгавараа хийдэггүй, багшийгаа найрсан тийм л оюутан байлаа. Гэхдээ би нэг л зүйл дээр өөрийн гэсэн бодолтой байдаг байсан нь зөвхөн өөрт хэрэгтэй зүйлсийг маш сайн сурч хэрэглэх явдал байлаа.
Нэгэн өдөр миний маш дотны найз Ирмүүн (миний багын найз л даа одоо ч бүх юман дээр хамт байгаа) гэдэг залуу хэдүүлээ өөрсдөөсөө 1 ч төгрөг гаргалгүй мөнгө олох арга бодож олъё гэлээ. Би тухайн үед нь төдийлөн анхаарал тавьсангүй тэгсгээд өнгөрсөн юм. Харин гэртээ очоод гэнэт яагаад болохгүй гэж, би чадах болов уу гэж эргэлзэж байснаа л маш сайн санадаг юм.
Хэд хоногийн дараа бид уулзаад яг юуг яаж хийх тухайгаа ярилцаж зөндөө суулаа. Их ч ярилаа, их ч маргалаа, тэгж тэгж нэгэн шийдэлд хүрсэн нь монголд хамгийн анх удаа бизнес семинар зохион байгуулах явдал байлаа. Миний санаж байгаагаар 2003 оны 9 сарын 10 хэдэн байсан санагдаж байна. За тэгээд бид хэд (бид хэд гэдэг маань миний 10 жилийн найз бас л миний маш дотны хүн Анхаа, Ананд гэж 2 залуу нэмэгдсэн юм) маш эрч хүчтэй эхэллээ дээ.
Өдөр бүр л уулзаж санаа оноогоо нэгтгэж, бас ажил ямаршуу түвшинд явж байгаа талаар ярилцдаг байлаа. Хэнийг яриулах вэ гэдэг асуудлыг маш нухацтай ярилцаж байгаад доорхи хүмүүсийг цуглуулахаар боллоо. Үүнд:
1. Дэмбэрэл (МҮХАҮТ-ийн дарга)
2. Ёндонжамц (Говь ХХК-ийн тэр үеийн дарга)
3. Оюунгэрэл (Петровисийн захирал)
4. Баттөр (Анод банкны тэр үеийн захирал)
5. Сэлэнгэ Юдит (Human Fortis хэмээх тэр үедээ л маш шинэлэг үйл ажиллагаа явуулж байсан хүний нөөцийн компаний захирал)
6. Жамьянсүрэн (АПУ ХХК-ийн тэр үеийн захирал)
7. Санхүү Эдийн Засгийн Сургуулийн хэн ч билээ нэг багш
Ингээд бидэнд реклам сурталчилгаа гэсэн асуудал гарч ирлээ. Нэгэнт л үйл ажиллагаа явуулах гэж байгаа болохоор сонин телевизээр сурталчлах хэрэгтэй болсон боловч бидэнд TV-ээр реклам явуулах мөнгө байгаагүй тул сонинг барьж авлаа. Тэгээд Өнөөдөр сонин дээр тавиулахаар одоо эрэн сурвалжлах албаны даргаар ажиллаж байгаа Золбаяр гэдэг залуутай уулзаж хөнгөлөлттэй үнээр тавьж өгөхийг хүсэхэд биднийг дэмжиж бараг үнэгүй шахуу тавьж өгсөн юм.
За тэгээд бид билет хэвлүүлэх хэрэгтэй боллоо. Билетийн эх бэлтгэх ажлыг Сүмбэ гэдэг дизайнер залууд даалгаж харин хөлсийг нь маш багаар тохирлоо. Билетийн үнийг 10000₮ өөр тогтоосон нь тэр үедээ л өндөр үнэ байсан юм. Билетээ хэвлүүлээд тэр үедээ л хүн их цуглардаг байсан Хаан Брой-д аваачиж өгч заруулах болсноос гадна хүн тус бүр 20 билет авч танидаг мэддэг хүнээрээ дамжуулан борлуулах даалгавар авлаа. Би Капитрон банкинд ажилладаг байсан хамаатны нэгэн эгчдээ өгч заруулсан бөгөөд бусад маань ч мөн тийм маягаар билетүүдээ зарсан юм.
Лекцийн өдөр
Маш их сэтгэл догдолсон бид хэд бүх л ажлаа нарийн зохион байгуулалттайгаар хийхийг зорьсон бөгөөд түүндээ ч хүрч чадсан байх. Лекц эхэлтэл бид дотроо хэдэн хүн ирэх бол?, биднийг ер нь ямар үр дүн хүлээж байгаа бол? хэмээн зөндөө бодож байсан юм.
Хүмүүс ирлээ. Ирээд л байлаа ирээд л байлаа. Гэтэл гэнэт нэгэн асуудал гарч ирэв. Бид хүн бага ирэх байх л гэж тооцоолж байснаас биш их ирвэл яах вэ гэж огт бодоогүй байжээ. Хүмүүс танхимаар дүүрч бид хүнээ багтаахгүй нь гэж сандарч эхэллээ. Бидний тооцоолсноос бараг 80 хүн илүү ирсэн байлаа. Сүүлдээ ч бид оруулах боломжгүй болсноо хэлэхэд ирсэн хүмүүс бид зүгээр зогсоод сонсмоор байна гэж гуйж эхлэв. Мөнгө олох сонирхолтой байсан бид яахав тэгээд оруулаад л, оруулаад л байлаа даа.
Лекцийг бид дундаа coffee break-тай байхаар зохион байгуулсан юм. Учир нь энэ хооронд ирсэн хүмүүс хоорондоо танилцаж хамтран ажиллах, түншлэх харилцагчаа олог гэж тооцоолсон байсан маань ч үр дүнгээ өгч хүмүүст маш сайхан санагдсан байсан бөгөөд бидэнд баярлаж, их сайхан шинэлэг зүйл хийж байгаа залуучууд байна, их баярлалаа гэж талархаж байсан нь маш сайхан байлаа.
Ингээд лекц дуусч, маш их ядарцгааснаа гэнэт мэдэрцгээсэн бид хэд гэр гэртээ харьцгааж билээ. Энэ бол бидний хийсэн анхны бизнес байлаа. Тэр орой бид 1 сая 700 мянган төгрөг олсон юм даа.