Sunday, March 11, 2007

Цэцгэнд дуртай эмэгтэйчүүдийг ойлгосонгүй бичлэгт бичсэн саналуудын хариулт

За тэгэхээр надад сэтгэгдэл бичсэн нөхдүүдэд баярлалаа. Тэгэхээр байна шүү дээ би нэг зүйл хэлье. Тэр сайхан гээд байгаа цэцгийг чинь ургуулах гэж хэчнээн их хөдөлмөр болдог эсвэл тэр сайхан гээд байгаа цэцэг чинь ургах гэж хэчнээн юм болдог энэ тэрийг огт боддоггүй хүмүүс бичсэн байна гэж ойлгож байна. Энгийн жишээ авч үзвэл наад та нарыг зүгээр тасалж аваад байгаа цэцэгээ нэг удаа ч гэсэн өөрсдөө ургуулах гээд үзээрэй дээ. Чадахгүй л дээ. Тийм учраас үнэ цэнийг нь мэдэхгүй нэг л их РОМАНТИК хүмүүс байгаад байгаа юм. Би цаагуураа юуг хэлэх гээд байна вэ? гэвэл Та нар тийм л их цэцэг авч өгөх дуртай юм бол амьдаар нь авчраад тасалгаандаа тавиад ургуулаач. Тэгвэл та нарын үргүй зардлаас чинь хамаагүй л дээр юм шүү дээ гэдэг юмыг ойлгох болов уу гэж бодож бичсэн юм. Битгий тийм өөрсдийгөө тойрсон нийгмийнхээ сонин бодолд үнэн ч байгаач наадах чинь буруушдээ. Хэн нэг нь хэлэх л байсан би хэлээгүй байсан бол. Яагаад гэвэл Монголд ухаантай тэгээд бас байгальд хайртай ямар үнэ цэнээр байгаль гэдэг зүйлийн эд эсийг бүрдүүлдэг зүйлс бидэнд харагдаж бидний амьдарлыг чимэж байдаг талаар ойлгуулах гэсэн юм.
Энэ бүхнийг ойлгодоггүй хүмүүсээс болж хүүхнүүдийн мөрөн дээр булга гэдэг хөөрхөн амьтан хэдэн арваараа алуулан очиж байгаа. Энэ бүхнийг мэддэггүй тэнэгүүдээс болж Монголд өнөөдөр байгаль хайралдаг хүн гэж алга болж байна. Би ийм юмыг энгийнээр ойлгуулах гэж бичсэн юм. НаНа гэж хүн бол үүнийг огт ойлгохгүй хүн гэсэн сэтгэгдэл надад төрж байна гэхдээ ойлгоосойдоо. Чи дарад нь залуу байхад эмээ нь тийм тийм амьтан тийм тийм цэцэг харж байлаа гээд ёстой хэн ч үнэмшихгүй юм ярих гээгүй бол наад цэцэг тасалж таашаал авдагаа болих хэрэгтэй шүү.
Чандмань аа чи бол эрэгтэй хүн чамд ямар буруу байхав эхнэр ээж 2 чинь цэцэгэнд дуртай чи буруугүй тэгэхээр миний хөгшин зүгээр л хэрэгтэй юмыг нь аваад өгчих тэгээд л болоошдээ. Энхэр ээж баярласан уу тэгсэн чи баярлуулсан уу тэгсэн . Аан тэгэхдээ битгий л тэр Нана гэж хүүхний хэлээд байгаа шиг хямдхан загнаарай Цэцэг чинь бол яс юман дээрээ 8000 төгрөгнөөс хэтрэхгүй эд шүү дээ. 10 100 дахин үнэн цэнэтэй зүйл авч өг. Хайртай юм бол хэзээ ч хараад санаж байхаар зүйл өг цэцэг 5 хоноод л алга болно. Харин чи урт удаан хугацаанд мартагдахааргүй зүйл л өгөөрэй . Би л лав тэгэж хичээдэг юм. За тэгээд баярлалаа найзуудаа дахиад бичээрэй.

Friday, March 9, 2007

Шинийн нэгэнд Будда ирсэн байх юм.

Би саяхан нэгэн найзынхаа гар утсан дээрээс Шинийн нэгний өглөөны мандаж байгаа нарны зураг авсан байхыг харлаа. Тэгсэн чинь нөгөө наран дээр чинь яг завилаад сууж байгаа Буддагийн дүрс атлан шаргал өнгөтэй тодорсон байх юм. Бод доо, Буддагийн дүрс шинийн нэгэний өглөөний мандах наран дээр гарч байгаа гээд.
Тэгсэн тэр дүрс нь зүгээр нүдээрээ харахаар харагдахгүй байсан гэж байгаа юм. Харин гар утасаараа зургийг нь авсанаа гэртээ очоод харсан чинь мэдсэн гэнэ. Энэ нэг л сонин юм болох нь ч болсон байна лээ. Би тун удахгүй тэр зургийг Блог дээрээ тавина. Та нар тэгээд нэг үзээрэй за юм найзуудаа. Бурхан багш ч байсан юм билүү хэн мэдэхэв дээ.

Wednesday, March 7, 2007

Эмэгтэйчүүд яагаад цэцгэнд дуртай байдгийг огт ойлгосонгүй

Өнөөдөр манай ажлынхан эмэгтэйчүүддээ баяр хүргэж цэцэг авч өглөө. Би тэр үед нэг л сонин бодол төрснөө бичмээр санагдчихлаа.
Эмэгтэй хүн яагаад цэцэг хараад гоё байна гэж боддог юм бол. Эрэгтэйчүүд ч гэсэн тэр нэг цэцэг гэж юмыг худалдаж аваад эмэгтэй хүнд өгөөд өөрийнхөө мөнгөөр авсан цэцэг нь яаж өмхөрч муудаж хатаж гундаж байгааг хараад л баярлаад сууж байх юм. Тэгэх хэрэг юу байнаа? Зүгээр л хэрэглээнд нь хэрэгтэй юм аваад өгчихөж болдоггүй юм байх даа. Эмэгтэйчүүд нь ч гэсэн хэрэгтэй юмаа авч бай л даа. Битгий тэр ургаж байгаа цэцэг тасалж яаж гандаж үхэж байгааг нь харж баясаад бай. Наадах чинь муухай ш дээ. Хэзээ л Монгол хүн цэцэг тасалж авчихаад баярлаад байсан юм бэ? Би л лав санахгүй байна. Санаж байгаа хүн байвал надад бичээрэй.

Sunday, March 4, 2007

Is market survey necessary?

It seems that some mongolian companies think that market survey, consumer survey, product survey and competitors' survey etc. are useless rubbish. It occurs mostly in the companies where the top managers cannot do any activities seeing the survey result done by the teams composed of unskillful people. Directors who do not have economical education plus students who used te cheat at university and cannot work in real business world bring this negative result.
I always say that business is a war.
Before starting a war, what do the competitors do? They spy each other. In other words, they start the battle after considering the questions like who has which disadvantages, How to use that disadvantage, what disadvantages we have, how to protect this demerit, which information will bring us victory, when we should do it, how much expense would be spent to do this, to what level we should do it, when to increase the intensity of the battle and when to slow it down and how long should be spent to achieve how much.
But if you participate in a war without survey (without spying activities) at first, the winner is definite (not you, of course). Similarly, in the world of business, winning or losing (or just going in and out there for some time without achieving the main goal) depends on how well you plan. The thing that answers to this question is market survey. So, learn to do market survey which takes you to the victory very well and if you can, bring a victory to your side and if cannot, provide your commanders with this type of information.
And you guys, get out of your castles and study your environment! If you're a student studing in this branch, this post is not a useless thing for you.

Friday, March 2, 2007

Там Диваажин гэж хаана байдаг юм бол?

Би өнөөдөр гэнэт л Там Диваажингийн тухай бодож үзлээ.
Ер нь Там гэж юу юм болоо? Хаана байдаг юм бол? Тамыг үзсэн хүм байна уу? Ядаж нэг ийм юм байдаг юм шүү гээд барааг нь харуулчихвал , тэгээд бас хараад тэр нь хүн айхаар байдаг бол хүмүүс нүгэл гэж нэрлээд байдаг зүйлсээ хийхгүй шүү дээ. Тийм үү?
Бас диваажин гэж юу ч байдаг юм? Тийм л гоё газар байдаг юм байхдаа. Тэрнийхээ зураг хөрөг энэ тэрийг харуулаадхаач тэгвэл хүмүүё тийм сайхан зүйлд чинь татагдаад бас л сайн сайхан зүйлсийг хийнэ биздээ.
Даан ч ховоо дээр тийм зураг алга даа. Байгаа хэд нь аль хэдэн мянган жилийн өмнө хэн ч юм нэг нөхрийн зурсан хийсвэр сэтгэлгээний зураг л байх юм.
Миний хувийн дүгнэлт бол ТАМ ДИВААЖИН гэдэг нь ердөө л нэг хийсвэр сэтгэлгээний л үр дүнд бие болгосон хоосон ухагдахуун юм. Тиймээс Там ч гэж байхгүй Диваажин ч гэж байхгүй бас бурхан ч гэж байхгүй чөтгөр ч гэж байхгүй. Харин зүгээр л оюун ухаан гэж байгаа. Тийм учраас хүн там диваажин бурхан чөтгөр гэж сэтгэлдээ тэднийг ургуулж өөрсдөө бие болгож өөрсдөө тэр зүйлдээ үнэмшин итгэж түүнийхээ төлөө шашин бурхан там диваажин гэдэг зүйл гаргаж ирсэн гэж боддог юм. Хэрэвээ чөтгөр гэж байдаг юм бол хаана байдаг юм бэ? Яагаад заавал хүнийг хорлоод байдаг юм бэ? Сайн санаат чөтгөр гэж алга уу? Бурхан л гэх юм муу бурхан гэж байдаггүй юм уу? гээд л олон л асуулт байдгын. Хэрэвээ Там Диваажин гэж байдаг бол би бол үхээд шууд л тамд очих нөхөр шүү дээ.
Харин тэнд миний найзууд надад сайхан суудал авчихсан намайг харангуутаа л дуудаж бид нар хамтаараа Диваажингын тухай кино үзнэ шүү дээ. Хөөрхий тэнд хэдэн гарууд бүгд л арц хүж үнэртсэн газар суугаад л байж байх биз дээ зайлуул. Мөнхөд тийм байх ер нь гоё юм уу даа. Бас л бодох л асуудал шүү тээ.
Хэдүүлээ бурхан Чөтгөр там диваажин гэж бодож байхаар жаахан өөр юманд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна шүү.

Зах зээлийн судалгаа хэрэгтэй юу?

Монголын зарим компаниуд зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн судалгаа, бүтээгдэхүүний судалгаа, өрсөрлдөгчийн судалгаа гэх мэт судалгаануудыг ямар ч хэрэггүй зүйл гэж үздэг бололтой юм.
Энэ нь чадваргүй баахан хүнтэй судалгааны баг энэ тэр зохион байгуулж ажилуулчихаад үр дүнг нь хараад тодорхой үйл ажиллагаа хийж чаддагүй удирдлагатай газруудад ихэвчлэн ажиглагдах юм. Аргагүй дээ өөрсдөө эдийн засагийн боловсролгүй захирлууд тэгээд бас дээрээс нь их сургуульд байхдаа багшийгаа найрч дүн авдаг байсан оюутнууд ажил дээр гарахаараа ийм муу сөрөг үр дагавар авчирч байгаа юм шүү дээ.
Би байнга хэлдэг. Бизнес бол дайн гэж.
Ер нь дайн эхлэхийн өмнө дайн хийх гэж байгаа талууд яадаг вэ? Бие биенээ тандаж судалдаг. Өөрөөр хэлбэл хэн нь ямар сул талтай вэ? тэр сул талд нь ямар цохилт өгөх вэ? Манай тал ямар сул талтай вэ? яаж энэ сул талаа хамгаалах вэ? ямар мэдээлэл цуглуулах юм бол бид нарт ялалт ирэх вэ? Хэзээ хийх вэ? Хийхдээ эдийн засаг хөрөнгө мөнгөний ямар хүчин зүйлс голлон нөлөөлөх вэ? хэдий хэмжээнд ямар түвшинд хүртэл хийх вэ? хэзээ дайралтаа хүчтэй болгох вэ? хэзээ дайралтаа сулруулах вэ? Хэдий хугацаанд явагдаж ямар ямар үр дүнтэй байх вэ? гээд л олон олон зүйлсийг судалдаг судалж байж байлдаж эхлэдэг биз дээ. Тэрнээс биш ямар ч судалгаагүй өөрөөр хэлбэл тангуулын үйл ажиллагаагүй дайнд хэн нь ялах нь тодорхой шүү дээ. Яг үүнтэй адилхан Бизнес чинь бас л ийм үйл ажиллагааг хэр сайн судалж боловсруулж хийхээс хамааран зах зээлийг эзлэж авах уу эзлэгдэх үү эсвэл тэрүүхэн тэнд нь жаахан өөрөө бужигнаж байгаад гол зорилгоо биелүүлж чадахгүй буцах уу? гээд л олон олон асуултанд хариулдаг зүйлс чинь судалгаа шинжилгээний ажил шүү дээ. Тиймээс өөрийн талаа ялалтанд хүргэдэг гол зэвсэг болох /тагнуулын үйл ажиллагаагаа/ зах зээлийн судалгаа шинжилгээний үйл ажиллагааг маш сайн хийж сураад болж өгвөл өөрөө удирдаж дайнд оролцоод амжилт буюу ялалт авчрах, за бүүр чадахгүй бол удирдлагаа ийм төрлийн мэдээлэлээр сайн хангаж өгөх хэрэгтэй шүү. За тэгээд хичээгээд байж дээ залуус минь өөр өөрсдийнхөө бэхлэлттэй цайзнаасаа гарч гадаад орчноо сайтар судалж байгаарай найзуудаа.
Хэрэв энэ чиглэлээр сурдаг оюутнууд байвал үүнийг анхаарахад илүүдэхгүй шүү.