Tuesday, February 12, 2008

Dean Martin

1960-70 аад оны үед манай Монголчуудыг социализм байгуулахаар явж байх үеийн дуу гэхэд үнэхээр сайхан дуу шүү. Dean Martin гэхээр ихэнх нь мэдэхгүй байх.
1917 оны 6-р сарын 7-нд төрсөн Итали залууг хожим дэлхий даяар алдартай дуучин болно гэж тэр үед хэн ч бодоогүй байх.
Dean Martin ний дуунуудыг одоо шинэчлэн дуулж зарим одууд фенүүдийнхээ тоог нэмэж байна. Монголчуудын сайн мэдэх Pussy Cat Dolls-n - Sway -г Dean Martin маань аль 60-аад онд дуулж байжээ. Ингээд Dean Martin-н дуулсан Thats Amore дууг нь тавилаа.

Dean Martin

1960-70 аад оны үед манай Монголчуудыг социализм байгуулахаар явж байх үеийн дуу гэхэд үнэхээр сайхан дуу шүү. Dean Martin гэхээр ихэнх нь мэдэхгүй байх.
1917 оны 6-р сарын 7-нд төрсөн Итали залууг хожим дэлхий даяар алдартай дуучин болно гэж тэр үед хэн ч бодоогүй байх.
Dean Martin ний дуунуудыг одоо шинэчлэн дуулж зарим одууд фенүүдийнхээ тоог нэмэж байна. Монголчуудын сайн мэдэх Pussy Cat Dolls-n - Sway -г Dean Martin маань аль 60-аад онд дуулж байжээ. Ингээд Dean Martin-н дуулсан Thats Amore дууг нь тавилаа.

Guantanamera Gujira

За энэ удаад Guantanamera Gujira гэж уяангат дууг Celia Cruz -н дуулснаар тавилаа.
Надад бол таалагддаг л юм.
Та нарт таалагдах юм уу бүү мэд.
Хэрэв таалагдвал би дараа нь Nate King Cole Dean Martin гэх мэт Jazz дуучдын дуунаас тавих болно.

Sunday, February 3, 2008

Technorati Profile

Тулыг ингэж л бариад байна даа цаадуул чинь

Нээх сонин бизнесс санаа

Надад заримдаа нэг сонин санаа төрдөг юм. Тэгэхдээ энэ нь одоогоор зүгээр л санаа төдий юм уу даа.
Сүүлийн үед Монголд спорт агнуурын чиглэлээр хийгдэж байгаа зүйлс нэлээд олон болж байх шиг байна. Жишээ нь Тул загасыг бариьдаг Аргал Янгир буудуулдаг энэ тэр гээд л. Энэ тал дээр ч олон компани гарч ирээд үйл ажиллагаа явуулж байна.
Тэдний бариад буудаад дуусгаж байгаа ан амьтан Монголд улам л цөөрөөд байх юм. Тэгэхээр
би ингэж боддог юм. Зайлуул нөгөө муу Тул загасыг чинь гол дотор нь үржүүлдэг тийм ажил хийвэл ямар юм болдоо гэж. Уул нь санасанаар болдог бол 1-2 км урт голыг тэр чигт нь хашаад хүн амьтан оруулдаггүй болгоод Тул засаг үржүүлвэлч Монголд нэлээд тус болох юм шиг санагдаад байдаг юм. Яахав үржээд олон болоод эхлэхээр нь гадагшаа экспортлож ч болно ш дээ. Эсвэл бүүр Спорт агнуурын газар болгосон ч яаадийн болохгүй гэх газар байхгүй биз дээ. За за тэгээд хэрэв энэ талаар хамтарч ажиллах хүн байвал холбоо бариарай гэж хэлээд мөрөөдлөө дуусгая даа.
Засаг барих дуртай хүн болохоороо загасаа хайрлаад байдаг юм.

Энэ Монголын компаниуд реклам гэж юмаар солиорч байнаа

Бид нар өдөр бүр л ТВ үздэг. Нөгөө бидний сонирхосон зүйлсээ үзэх гэхээр дундуур нь гарч ирж дургүй хүргээд байдаг рекламын тухай хэдэн юм бичий гэж бодлоо.
Тэгээд ч өнгөрсөн жилийн 3 н сараас хойш бичлэг хийгээгүй юм.
За за тэр ч яахав үндсэн сэдэвтээ оръё.
Баяр болох гээд бараг хүн толгойтой бүхэн л бараа зарах гээд цаана чинь телевизийн сурталчилгаа гэж юмыг ёстой хийж өгч байнаа.
Тэгээд тэд нарыг нь үзэхээр их инээдтэй ТА зөвхөн манайхаас бараагаа ав бид танд хаана ч байхгүй -3%-н хямдрал үзүүлий ч гэх шиг. Тэгээд за яахаар -3% хямдраад байгаам бол гэхээр өнөөдүүл чинь бүүр инээд хүргээд хаячих юм. 100,000 төгрөгнөөс дээш худалдан авалт тутамд -3% гэнээв Хэхэ нэгэнт надад 100,000 төг байгаа бол би 3000 төг хэмнэхийн тулд тийшээ очих юм гэнэ дээ. Бодоод үздээ тийшээ очих унааны мөнгө энэ тэр гэвэл энэ 3000 төг бол огт сонин биш байгаа биз дээ. Машин тэрэгтэй нь машин тэргээрээ машин тэрэггүй нь автобус унаагаараа очих газарт 3000 төгрөг татаад авчих санаатй очих юм гэнэ дээ. Ээ дээ энэ манай сүүлийн үеийн компанийн захиралууд уул нь ухаантай баймаар юм. Тэгэхэд даанч толгой нь яаж эргэдэг юм Маркетинг гэж юм хийж байгаа нь энэ гээд -3%-н хямдрал зарлачихсан ажилтан нь ороод ирхээр батлаад л явуулж байдаг хэхэ өрөвдөлтэй байгаа биз дээ.
Би нэг удаа нэг нөхөрөөс /тэгэхдээ нэлээд том сургууль төгссөн нөхөрөөс / маркетингийн менежер гээд онгироод байхаар нь хэдэн юм асуусан юм.
Тэр их хөгжилтэй яриа болж билээ. Тэрийгээ бичийлдээ та нарт
-Чи аль сургууль төгссөн вэ?
- МУИС-ЭЗС
-Аан
- Одоо хаана ажилдаг вэ?
- Аан нэг компанид
-Юу хийх үү?
-Маркетингийн менежер
-Аан
- Маркетингийн менежер гэж хүн юу хийдэг хүн байдаг юм бэ?
- /Тэрээр их л өөртөө итгэлтэйгээр/бараагаа худалдах реклам бодож олдог хүн гэдийн
-Би гайхаад чи хэдэн төгрөгний цалин авдаг вэ гэсэн 350,000 гэдийн,
- Танай компани чамаас гадна хэдэн Маркетингийн менежер тэй вэ? гэсэн чинь
-5 гэж байна.
- Тэгээд юу хийхүү бусад хүмүүс чинь гэсэн чинь
-Бид бараагаа хувааж аваад л ажилдаг юм гэдийн хэхэ.
Миний ойлголтоор бол бараа болгондоо реклам олдог хүнтэй компани юм байна л гэж ойлгосон.
Асуудлын гол нт юундаа байна гэхээр сүүлд төгсөж байгаа залуучууд маркетинг гэж юмыг реклам явуулдаг хүн гэж ойлгоод байгаам байх шиг байна лээ.
Захирлууд нь ч гэсэн ямар ч өндөр үнээр реклам хийдэг олон хүн цалинжуулж суудийн.
Тэгээд өнөөдүүл нь -3% хясдрал зардаад дээрээс нь цалин аваад тэгээд бас компаниа шатаагаад сууж байдагв Энэ олон Маркетингийн менежер үүдийг нэг жаахан цөөлөөд өгөөсэй. Толгой муутай нөхөдийн амьдарах арга болсон байна ш дээ энэ мэргэжил