За залуусаа би саяхан нэгэн зүйлийн талаар бодож үзлээ. Залуу хүн бидэнд өөрийн гэсэн байр сууцтай болоход нэлээд их санхүүгийн бэрхшээл гарах юм шиг байна. Наад зах нь мөнгө энэ тэр гээд л. Тэгэхдээ тэрийг зохицуулах боломж бас байх шиг байна. Би энд өөрийнхөө нэг хувилбарыг бичлээ. Сайтар бодоод үзээрэй.
Одоо Монголд бараг бүх л Банк лизенгийн үйлчилгээ үзүүлж байгаа. Хамгийн гол шалгуур үзүүлэлт нь ажилтай дажгүй цалин авдаг байх хэрэгтэй байдаг.
За тэгэхээр ямар ч гэсэн ажилд ороод дажгүй цалин авдаг байх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө хэр хэмжээнд тохирсон байрыг сонгоод Банканд зээлээр авах өргөдөл гаргах хэрэгтэй. Тэгэнгүүт банк чамаас худалдаж авах байрны үнийн дүнгийн 30%-г эхлээд төл гэж шаардана. Чи хүнээс зээлээд ч хамаагүй тэр 30 %-г л харин олох хэрэгтэй болно. За үүний дараа жинхэнэ ажил эхэлнэ дээ. Ямар ч байсан чи байртай боллоо эхний ээлжинд. Одоо тэр байрандаа нэг муу гадаад баагийг өндөр үнээр суулгах хэрэгтэй. Тийм юм бол Монголд зөндөө байгаа учираас чи л сайн хайвал чамд олдоно.
За тэгээд нөгөө баагийгаас авсан түрээсийн мөнгөөр чи байрныхаа үнийг төлөөд өөрийнхөө цалингаар нэг хэсэгтээ амьдараад л байна. Хэсэг хугацаа өнгөрхөд байр чинийх. Чи харин тэр үедээ сайхан засвар хийгээд л байрандаа орчихно. Амархан байгаа биз.
Жаахан л бодох хэрэгтэй байна даа залуусаа.
Гарчиг
Showing posts with label Бизнес. Show all posts
Showing posts with label Бизнес. Show all posts
Saturday, April 19, 2008
Tuesday, February 27, 2007
Бизнес бол Цусгүй дайн
Дэлхий дээр өнөөдөр компаниуд зах зээлийн төлөөх цусгүй дайнд оролцож хэрэглэгч хэмээх шагналаар энгэрээ цоолж байна. Монголд ч мөн ялгаагүй тийм л байна. Жишээ нь ундааны зах зээл дээр маш олон хувийн жижиг компаниуд байсан бол тэднийг MCS гэдэг том баатар эр гарч ирэнгүүтээ шууд л зодож хөөгөөд бүгд шахагдан гарч өнөө том баатар эр маань өөрийн гэсэн эзэмшилтэй болж эзэмшил дээрээ хэнийг ч алхуулахгүй хамгаалж үр дүнд нь хэрэглэгч хэмээх шагналаар шагнагдаж тайван амгалан байна. Нийтийн хоолны зах зээл дээр ч мөн ялгаагүй энд тэндэхийн жижиг буузны гуанзнуудын зах зээлд Хаан бууз гэж баатар эр гарч ирээд л бүгдийг нь хиар цохиж өөрсдийн эзэмшил газараа тогтоолоо. Архний зах зээл дээр мөн адил ийм л байдалтай байна. Спирт бал бурам Жем интернэйшнл гэх хоёр баатар эр гарч ирээд байлдаж байна. Хоёулаа л сайн баатар эрс. За за ингээд тоочвол мөн ч урт цуваа гарна. Харин энэ бүгдээс хэн хожиж байгаа вэ? гэхээр мэдээж хэрэглэгчид хожиж байгаа нь үнэн тул та бид энэ сайхан тулааныг үзэж чанартай бараа үйлчилгээг хэрэглэх нь сайхан байна даа. Тэд хэрэглэгчдийн төлөөх тулаанд орох бүрт хэрэглэгчид хожиж байдаг. Тулаанд ялалт байгуулсан тал нь л цаашид оршин тогтнох тул компаниуд энэ тал дээр машид анхааралтай ажилдаг. Тийм ч учраас Маркетингийн алба буюу цэрэг дайны хэллэгээр бол тагнуул сөрөг тагнуулын албатай байдаг юм. Манайд байгаа ихэнх компаниуд хэрэглэгчидээ зөвхөн рекламаар хуурч авах гэж оролддог тийм ч учраас Телевиз буюу нийтийн тархи угаах арга аргачилал руу ихээр хошууран ордог нь ажиглагддаг юм. Дайнд хэн нь зөв цагт зөв үйлийг хэрхэн зөвөөр хийсэн тал нь л ялдаг тул энэ нь Бизнесийн салбар дээр ч мөн адил хамаарагдна. Иймээс газрийн зураг дээр байлддаг Маркетерүүдээ толгойгоо зөв ажлуулахгүй бол таны эзэмшил газар чинь маш амархан олзлуулах боломжтой байна шүү. Цаана чинь ихээхэн сийрэг толгойтой шинэ Маркетерүүд олон олноороо төрж байна. Тиймээс эзэлсэн газраа хамгаалж нэмэж газар эзлэж авахын төлөө толгойгоо цэнэглээд ажилцагаая.
Subscribe to:
Posts (Atom)
