Sunday, February 3, 2008

Энэ Монголын компаниуд реклам гэж юмаар солиорч байнаа

Бид нар өдөр бүр л ТВ үздэг. Нөгөө бидний сонирхосон зүйлсээ үзэх гэхээр дундуур нь гарч ирж дургүй хүргээд байдаг рекламын тухай хэдэн юм бичий гэж бодлоо.
Тэгээд ч өнгөрсөн жилийн 3 н сараас хойш бичлэг хийгээгүй юм.
За за тэр ч яахав үндсэн сэдэвтээ оръё.
Баяр болох гээд бараг хүн толгойтой бүхэн л бараа зарах гээд цаана чинь телевизийн сурталчилгаа гэж юмыг ёстой хийж өгч байнаа.
Тэгээд тэд нарыг нь үзэхээр их инээдтэй ТА зөвхөн манайхаас бараагаа ав бид танд хаана ч байхгүй -3%-н хямдрал үзүүлий ч гэх шиг. Тэгээд за яахаар -3% хямдраад байгаам бол гэхээр өнөөдүүл чинь бүүр инээд хүргээд хаячих юм. 100,000 төгрөгнөөс дээш худалдан авалт тутамд -3% гэнээв Хэхэ нэгэнт надад 100,000 төг байгаа бол би 3000 төг хэмнэхийн тулд тийшээ очих юм гэнэ дээ. Бодоод үздээ тийшээ очих унааны мөнгө энэ тэр гэвэл энэ 3000 төг бол огт сонин биш байгаа биз дээ. Машин тэрэгтэй нь машин тэргээрээ машин тэрэггүй нь автобус унаагаараа очих газарт 3000 төгрөг татаад авчих санаатй очих юм гэнэ дээ. Ээ дээ энэ манай сүүлийн үеийн компанийн захиралууд уул нь ухаантай баймаар юм. Тэгэхэд даанч толгой нь яаж эргэдэг юм Маркетинг гэж юм хийж байгаа нь энэ гээд -3%-н хямдрал зарлачихсан ажилтан нь ороод ирхээр батлаад л явуулж байдаг хэхэ өрөвдөлтэй байгаа биз дээ.
Би нэг удаа нэг нөхөрөөс /тэгэхдээ нэлээд том сургууль төгссөн нөхөрөөс / маркетингийн менежер гээд онгироод байхаар нь хэдэн юм асуусан юм.
Тэр их хөгжилтэй яриа болж билээ. Тэрийгээ бичийлдээ та нарт
-Чи аль сургууль төгссөн вэ?
- МУИС-ЭЗС
-Аан
- Одоо хаана ажилдаг вэ?
- Аан нэг компанид
-Юу хийх үү?
-Маркетингийн менежер
-Аан
- Маркетингийн менежер гэж хүн юу хийдэг хүн байдаг юм бэ?
- /Тэрээр их л өөртөө итгэлтэйгээр/бараагаа худалдах реклам бодож олдог хүн гэдийн
-Би гайхаад чи хэдэн төгрөгний цалин авдаг вэ гэсэн 350,000 гэдийн,
- Танай компани чамаас гадна хэдэн Маркетингийн менежер тэй вэ? гэсэн чинь
-5 гэж байна.
- Тэгээд юу хийхүү бусад хүмүүс чинь гэсэн чинь
-Бид бараагаа хувааж аваад л ажилдаг юм гэдийн хэхэ.
Миний ойлголтоор бол бараа болгондоо реклам олдог хүнтэй компани юм байна л гэж ойлгосон.
Асуудлын гол нт юундаа байна гэхээр сүүлд төгсөж байгаа залуучууд маркетинг гэж юмыг реклам явуулдаг хүн гэж ойлгоод байгаам байх шиг байна лээ.
Захирлууд нь ч гэсэн ямар ч өндөр үнээр реклам хийдэг олон хүн цалинжуулж суудийн.
Тэгээд өнөөдүүл нь -3% хясдрал зардаад дээрээс нь цалин аваад тэгээд бас компаниа шатаагаад сууж байдагв Энэ олон Маркетингийн менежер үүдийг нэг жаахан цөөлөөд өгөөсэй. Толгой муутай нөхөдийн амьдарах арга болсон байна ш дээ энэ мэргэжил

2 comments:

Anonymous said...

chinii bichsen zuiliin talaar neg yum helmeer sanagdchihlaa. engiin naad zahiin tsetserlegiin huuhed hurtel bodoj oilgoh zuiliig iim uuriin surhii uzel bodol bolgoj bichih ineedtei bishuu?! yamarch teneg hun naadahiig chin oilgono. chi iim aar shaar zuil bichiheer arai jaahan intermediate level-n yum bich l dee. ugui yaahvee advanced baig l dee. bichsen yumaa unshij uzmeed jaahan bodmoor yum.

Anonymous said...

harin tiimee chinii bichsen uul n zov l doo. Tgeed odoo yaahav dee negent l bolovsroliin system n iim bolchihson yum chin