Friday, March 2, 2007

Зах зээлийн судалгаа хэрэгтэй юу?

Монголын зарим компаниуд зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн судалгаа, бүтээгдэхүүний судалгаа, өрсөрлдөгчийн судалгаа гэх мэт судалгаануудыг ямар ч хэрэггүй зүйл гэж үздэг бололтой юм.
Энэ нь чадваргүй баахан хүнтэй судалгааны баг энэ тэр зохион байгуулж ажилуулчихаад үр дүнг нь хараад тодорхой үйл ажиллагаа хийж чаддагүй удирдлагатай газруудад ихэвчлэн ажиглагдах юм. Аргагүй дээ өөрсдөө эдийн засагийн боловсролгүй захирлууд тэгээд бас дээрээс нь их сургуульд байхдаа багшийгаа найрч дүн авдаг байсан оюутнууд ажил дээр гарахаараа ийм муу сөрөг үр дагавар авчирч байгаа юм шүү дээ.
Би байнга хэлдэг. Бизнес бол дайн гэж.
Ер нь дайн эхлэхийн өмнө дайн хийх гэж байгаа талууд яадаг вэ? Бие биенээ тандаж судалдаг. Өөрөөр хэлбэл хэн нь ямар сул талтай вэ? тэр сул талд нь ямар цохилт өгөх вэ? Манай тал ямар сул талтай вэ? яаж энэ сул талаа хамгаалах вэ? ямар мэдээлэл цуглуулах юм бол бид нарт ялалт ирэх вэ? Хэзээ хийх вэ? Хийхдээ эдийн засаг хөрөнгө мөнгөний ямар хүчин зүйлс голлон нөлөөлөх вэ? хэдий хэмжээнд ямар түвшинд хүртэл хийх вэ? хэзээ дайралтаа хүчтэй болгох вэ? хэзээ дайралтаа сулруулах вэ? Хэдий хугацаанд явагдаж ямар ямар үр дүнтэй байх вэ? гээд л олон олон зүйлсийг судалдаг судалж байж байлдаж эхлэдэг биз дээ. Тэрнээс биш ямар ч судалгаагүй өөрөөр хэлбэл тангуулын үйл ажиллагаагүй дайнд хэн нь ялах нь тодорхой шүү дээ. Яг үүнтэй адилхан Бизнес чинь бас л ийм үйл ажиллагааг хэр сайн судалж боловсруулж хийхээс хамааран зах зээлийг эзлэж авах уу эзлэгдэх үү эсвэл тэрүүхэн тэнд нь жаахан өөрөө бужигнаж байгаад гол зорилгоо биелүүлж чадахгүй буцах уу? гээд л олон олон асуултанд хариулдаг зүйлс чинь судалгаа шинжилгээний ажил шүү дээ. Тиймээс өөрийн талаа ялалтанд хүргэдэг гол зэвсэг болох /тагнуулын үйл ажиллагаагаа/ зах зээлийн судалгаа шинжилгээний үйл ажиллагааг маш сайн хийж сураад болж өгвөл өөрөө удирдаж дайнд оролцоод амжилт буюу ялалт авчрах, за бүүр чадахгүй бол удирдлагаа ийм төрлийн мэдээлэлээр сайн хангаж өгөх хэрэгтэй шүү. За тэгээд хичээгээд байж дээ залуус минь өөр өөрсдийнхөө бэхлэлттэй цайзнаасаа гарч гадаад орчноо сайтар судалж байгаарай найзуудаа.
Хэрэв энэ чиглэлээр сурдаг оюутнууд байвал үүнийг анхаарахад илүүдэхгүй шүү.

4 comments:

Anonymous said...

'BUSINESS IS WAR' AGREE WITH IT............AS NEW WORKER, I AM STILL HAVEN'T GOT HOW TO DO RESEARCH!!!.....CAN I CONTACT WITH U IF U DON'T MIND

BEST REGARDS
HERE IS MY YAHOO.ID
b_gansuren@yahoo.com

Anonymous said...

Зах зээлийн судалгаа үнэхээр чухал тэрэнтэй санал нийлж байнаа. Ганц хүн ямар ч төлөвлөсөн төсөвгүй олж болох эх сурвалж өөрийн ажиглалт дээр тулгуурлан яльгүй ч гэсэн тустай өрсөлдөгчид, зах зээл зэргийн судалгаа бэлдэх үнэхээр хэцүү байна. Ядаж байхад монголын компаниуд мэдээллээ нууцладаг учраас гадаадын компаниуд шиг амархан sales figures, financial data, product portfolio&performance -ийг олж мэдэх маш хэцүү байна. Судалгаа хийдэг компаниуд маш их болжээ гэхдээ тэднийг худлаа үнэн мэдээлэл хольж хутгаад тэрүүхэндээ гурилдсан болоод өнгөрдөг гэж би сонсож байсын байна үнэхээр тийм л юм бол тэдний туслалцаа авя мөнгө цагаа гарздах хэрэггүй юм

Unknown said...

Бурхан энх амгалан байг.
Та бизнес эрхэлдэг үү эсвэл эмэгтэй хүн үү? Чи хаана байна
Санхүүгийн стресс эсвэл капитал шаардагдах.
Эсвэл бизнес эрхэлдэг
А) хувийн бизнесийн зээлийг сунгах.
B), бизнес эрхлэлт, боловсрол эхэлнэ.
C) Нийт өр төлбөр
Нэр: ..........................................
Улс: .........................................
Газар: ..........................................
Төлөв: .......................................
Жендер: ................................................ ...
Нас ................................................. ....
Санхүүжилт нь: .........................
Зээлийн хугацаа: ...................................
Хувийн гар утасны дугаар: .......................
Сарын орлого: .....................................
Хамгаалалтын төлөө Бурханд талархаж байна
И-мэйл: johnsonyeman022@gmail.com

Unknown said...

Бурхан энх амгалан байг.
Та бизнес эрхэлдэг үү эсвэл эмэгтэй хүн үү? Чи хаана байна
Санхүүгийн стресс эсвэл капитал шаардагдах.
Эсвэл бизнес эрхэлдэг
А) хувийн бизнесийн зээлийг сунгах.
B), бизнес эрхлэлт, боловсрол эхэлнэ.
C) Нийт өр төлбөр
Нэр: ..........................................
Улс: .........................................
Газар: ..........................................
Төлөв: .......................................
Жендер: ................................................ ...
Нас ................................................. ....
Санхүүжилт нь: .........................
Зээлийн хугацаа: ...................................
Хувийн гар утасны дугаар: .......................
Сарын орлого: .....................................
Хамгаалалтын төлөө Бурханд талархаж байна
И-мэйл: johnsonyeman022@gmail.com