Tuesday, February 27, 2007

Бизнес бол Цусгүй дайн

Дэлхий дээр өнөөдөр компаниуд зах зээлийн төлөөх цусгүй дайнд оролцож хэрэглэгч хэмээх шагналаар энгэрээ цоолж байна. Монголд ч мөн ялгаагүй тийм л байна. Жишээ нь ундааны зах зээл дээр маш олон хувийн жижиг компаниуд байсан бол тэднийг MCS гэдэг том баатар эр гарч ирэнгүүтээ шууд л зодож хөөгөөд бүгд шахагдан гарч өнөө том баатар эр маань өөрийн гэсэн эзэмшилтэй болж эзэмшил дээрээ хэнийг ч алхуулахгүй хамгаалж үр дүнд нь хэрэглэгч хэмээх шагналаар шагнагдаж тайван амгалан байна. Нийтийн хоолны зах зээл дээр ч мөн ялгаагүй энд тэндэхийн жижиг буузны гуанзнуудын зах зээлд Хаан бууз гэж баатар эр гарч ирээд л бүгдийг нь хиар цохиж өөрсдийн эзэмшил газараа тогтоолоо. Архний зах зээл дээр мөн адил ийм л байдалтай байна. Спирт бал бурам Жем интернэйшнл гэх хоёр баатар эр гарч ирээд байлдаж байна. Хоёулаа л сайн баатар эрс. За за ингээд тоочвол мөн ч урт цуваа гарна. Харин энэ бүгдээс хэн хожиж байгаа вэ? гэхээр мэдээж хэрэглэгчид хожиж байгаа нь үнэн тул та бид энэ сайхан тулааныг үзэж чанартай бараа үйлчилгээг хэрэглэх нь сайхан байна даа. Тэд хэрэглэгчдийн төлөөх тулаанд орох бүрт хэрэглэгчид хожиж байдаг. Тулаанд ялалт байгуулсан тал нь л цаашид оршин тогтнох тул компаниуд энэ тал дээр машид анхааралтай ажилдаг. Тийм ч учраас Маркетингийн алба буюу цэрэг дайны хэллэгээр бол тагнуул сөрөг тагнуулын албатай байдаг юм. Манайд байгаа ихэнх компаниуд хэрэглэгчидээ зөвхөн рекламаар хуурч авах гэж оролддог тийм ч учраас Телевиз буюу нийтийн тархи угаах арга аргачилал руу ихээр хошууран ордог нь ажиглагддаг юм. Дайнд хэн нь зөв цагт зөв үйлийг хэрхэн зөвөөр хийсэн тал нь л ялдаг тул энэ нь Бизнесийн салбар дээр ч мөн адил хамаарагдна. Иймээс газрийн зураг дээр байлддаг Маркетерүүдээ толгойгоо зөв ажлуулахгүй бол таны эзэмшил газар чинь маш амархан олзлуулах боломжтой байна шүү. Цаана чинь ихээхэн сийрэг толгойтой шинэ Маркетерүүд олон олноороо төрж байна. Тиймээс эзэлсэн газраа хамгаалж нэмэж газар эзлэж авахын төлөө толгойгоо цэнэглээд ажилцагаая.

6 comments:

Anonymous said...

Agi

Яг л Age of Empires шиг юм байна ш дээ. Гэхдээ реклам гэхээр телевиз радиогоор улиг болох биш хүнд сэтгэгдэл төрөхөөр хийвэл гоё ш дээ. Жнь: http://www.spynet.ru/2007/02/09/klassnye_reklamnyjj_kreativ_48_foto.html хйидэг болчихбол ч би юм хэлэхгүй ээ.

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Чи арай 18-р сургуулийг төгссөн Тэмүүжин биш биз? Ананд, Ирмүүн гээд танидаг нэрүүд яваад байх шиг санагдчилаа. Мөнгө олох сонирхолтой санаанууд байна шүү энд. За тэгээд бичээд байгаарай. Хүсвэл би чиний блог-г өөрийн блог дээрээ линк-р холбочихоё.
Амжилт,
Конфи

Anonymous said...

За тэгдээ. Хэрэв хүсвэл хааяа саналаа бичиж байгаарай.
Өөр илүү боловсронгуй санаа надаас бас сонсож уншиж болно байхаа тэгэхдээ эхлээд би өөрөө хэр зэрэг хэрэгжихийг нь үзээд дараа нь та нарт бичнээ. Тун удахгүй

Anonymous said...

Chi chin harin ovoo yum bichdeg garuu daa oor sonin sonin yum bicheerei tegeed taalagdval hamt ajillaj boloh l yum shu

Anonymous said...

howdy temuujin-miniiblog.blogspot.com admin found your site via Google but it was hard to find and I see you could have more visitors because there are not so many comments yet. I have discovered website which offer to dramatically increase traffic to your blog http://traffic-for-your-website.com they claim they managed to get close to 4000 visitors/day using their services you could also get lot more targeted traffic from search engines as you have now. I used their services and got significantly more visitors to my blog. Hope this helps :) They offer most cost effective services to increase website traffic at this website http://traffic-for-your-website.com
To your success James

Anonymous said...

Lvrmcx [url=http://hermeskelly.finniwolf.com][b]hermes birkin[/b][/url] hermes shop online http://hermeskelly.finniwolf.com Dtstwc Lavaoj hermes sale