Tuesday, February 13, 2007

Миний 2 дахь бизнес

Удтал бодсоны эцэст Миний 2 дахь бизнесийнхээ талаар бичихээр шийдлээ.
Бид хэд эхний бизнес маань амжилттай болсоны дараагаар шууд 2 дахь бизнесээ хийхээр зориг шулуудлаа. Тэгээд ярилцаж эхэллээ. Олон хоног ч ярисангуй хийх санаагаа оллоо.
Энэ нь Гадаад хэлний сургалтын төвуудийг хамруулсан Foreign Language Expo-2003 гэж юм зохион байгуулах боллоо.
За тэгээд л олон олон гадаад хэлний курсуудыг хамруулах гэж оролдож эхэллээ.
Хамгийн эхлэж хийсэн зуйлс маань хэлний курсуудийнхээ ХАЯГ УТАС ФАКС мэйл хаяг зэргийг олох байлаа.
Тэгээд л зарын сонин Телевизийн мэдээ гэх зэрэг дээрээс нэрсийг нь цуглууллаа.
Бид хэд хэд хоног цуглуулаад нийлуулж узвэл 60 гаруй юм болсон байлаа.
За тэгээд гол ажил бидний өмнө хулээж байлаа.
Энэ нь тэдгээр сургалтын курсууд энэ уйл ажиллагаанд маань оролцох болов уу яаж оролцуулах вэ? гэсэн ажил байлаа.
Азаар би тэр уед машинтай байсан юм. Тэгээд л оглоо 4-уулээ хамт гараад л өдөржин ногоо курсуудээрээ явж оролцуулах талаар ярилцаж ятгаж зөвшөөрснийг нь бүртгэж аваад л яваад байлаа хэдэн өдөр өнгөрсний дараа бид овоо хэдэн курстэй боллоо шуу.

За тэгээд бид хэд зохион байгуулах газараа очлоо. Тэр нь Мэдээлэл технологийн үндэсний парк/одоогийн/ийн узэсгэлэнгийн танхим байсан юм.
Яавал сайхан Монголд хэзээ ч болж байгаагуй тийм шоу хийх талаар бид ярилцаж байгаад курс бүрт нээлттэй хичээл заах цаг гаргаж өгөх мөн хичээлээ явуулах анги барьж өгөх хэрэгтэй боллоо.
Бид тэр зааланд яаж модоор анги барих вэ? гэж бодож байгаад нэг мэргэн санаа надад төрлөө. Энэ нь Шаараар байшин барих гэсэн санаа байлаа манай хэд ч дэмжиж энэ санаагаа хэрэгжуулэхээр зах гарч 6000 ширхэг Шаар худалдаж авлаа. За тэгээд маш том ажил үлдлээ дээ бидэнд. Шаар улээгээд л улээгээд л шөнөжин юм болов.
За тэгээд л шаараар гуурэн хэлбэртэй байшин барьж орхилоо шуу.
Нээлтээ хийх өдөр бид нар бугд маш их ядарсан байсан ч нээлтэнд оролцож Боловсрол шинжлэх ухааны яамнаас хун авчирч тууз хайчлуулан ЕХРО гоо нээлээдээ.
3-н өдөр ургэлжлэж өндөрлөсөн ЕХРО-д заавал шилдэг гэсэн юм авах гээд дурлаад байсан хумууст шилдэг гэсэн юмыг нь өглөө. Тэгээд бид нар өөрсөддөө 3 сая 5 мянган төгрөгний ашигтай ажиллаж шөнөжингөө шоудаж баярлацгааж билээ.
Тэнэг байгаа биз. Зовож олсон мөнгөө тэгэж үрж байна гэдэг.

2 comments:

tuvko said...

boltson baina shde. Zurag horogiig ni avch uldsen bol havsargaad tavival yanztai post boloh nee. Zaluuchuudad ch heregtei.

Anonymous said...

[color=#cc0000]Музыканты [url=http://dejavu-group.ru/artist.php]Dejavu-group[/url] - это коллектив заслуженных вокалистов и музыкантов.
[url=http://dejavu-group.ru/svadba.php]Deja Vu[/url]- лидер в области организации и проведения корпоративных вечеринок, свадеб, торжеств, шоу программ, музыкальных ыечеров.
В репертуаре Музыкантов Дежа вю около 3 тыс. песен.
Живой звук. Ретро, хиты 70-80-90-х, джаз, диско, поп, современная музыка, европейские хиты, фоновая музыка, шансон.
Музыканты Deja Vu располагает мощной качественной музыкальной аппаратурой, которая позволяет наполнить приятным и плотным уху звуком как маленькое помещение (фуршет), так и огромное помещение (корпоратив до 1000 человек).

Игорь +7 916 623 4047 [/color]