Monday, February 19, 2007

Жинхэнэ Монголчууд хаана байдаг вэ?

Мөнх тэнгэрийн доорх Их Монгол улсын Далай хааны зарлиг иргэн дор хүрвээс биширтүгэй аюутугай.
Энэ гайхамшигтай бахархалтай санагдахгүй байна гэж үү?
Бид ийм л өвөг дээдэстэй байсан байх юм. Одоо гэтэл юу ч алга тэр сайхан бахархал бидэнд байна уу? Гадныхныг хараад л долигоноод л дагаж гүйгээд л хэдэн хүүхнүүд нь очиж өвөрт нь ороод л хэдэн залуучууд нь тэдний боол болоод л газар нутгаа тэдэнд өөрсдөө ухаж өгөөд л хөгшид хүүхдүүд нь харийхний киног үзэж гэртээ суугаад л нэг л бишээ. Хаана байна тэр эрхийдээ эртэй элгэндээ цөстэй тархиндаа ухаантай Монгол хүмүүс. Тэд нар миний бодолоор бол ихэнх нь энэ хойд хөршийн маань хэдэн СТАН уудад байгаа байхаа. Жишээ нь Казахстан Үзбекстан Туркменстан Киргизстан Чечень гэх мэт зоригт эрчүүд цугларсан газаруудад л бидний өвөг дээдсийн ихэнх нь үр удмаа үлдээсэн байх гэж би боддог юм.
Яагаад ингэж байна вэ гэхээр Их Хаан аян дайнд мордохдоо мэдээж эр зоригт хөвгүүдээ авч явна. Тэр нь Монголдоо л шилдэг эрчүүд нь байж таарна шүү дээ. Тэд дайнд мордоод эзэлж авсан газар нутгийнхаа хамгийн сайхан харагдсан хүүхнүүдийг олзлож авна. Мэдээж эр эм 2-н нэгэнд нь илүү эрх байхад тэр тусмаа эрэгтэй хүнд илүү эрх байхад эр хүн юу гэж зүгээр байгаад байхав юм юм л болно. Тэгээд л 10-н сарын дараа хүүхэд төрнө. Зарим үед тэд хүү төрөхөд эзэлсэн нутагтаа байж л байсан байж таараа. Тэгээд л нөгөө ген гэдэг юмаар чинь хамаг юм нь үлднэ. Бодоод үздээ? Миний л мэдэх Монголын 33-н Хаадын зураг бүгд л их сахалтай хүмүүсийн зураг байдаг. Тэгтэл Монголд өнөөдөр сахал нь ургаад сүйд болоод байдаг хүн хэдий билээ дээ? Харин тэр СТАН уудад хэр байдаг вэ? мэдээж их шүү дээ. Одоогын Монгол нутаг дээр байгаа хүмүүс бол дийлэнх хувь нь тэр үеийн аян дайнд явахад ард нь үлдэж хоцорсон сул дорой хүмүүсийн үр сад юм шиг санагддаг юм. Тиймдээ ч манай
улс нэг л сонин хувийн ашиг сонирхолтой хүмүүсээр дүүрэн байдаг юм шиг санагддаг юм надад.
Хэрэв бид өвөг дээдэстэйгээ адилхан байхыг хүсэх юм бол ухаантай ядаж л нийлээд нэг юм хийж чаддаг байх хэрэгтэй гэж боддын. Надаас өөр бодолтой хүмүүс байвал тэр л биз тэгэхдээ л миний бодол энэ. За за дараа үргэлжлүүлнээ.

2 comments:

Anonymous said...

Ө Ү үсэгээ засаачээ. Гоё юм уншихад төвөгтэй байна шүү. Зассан хүний блокыг хардаа

http://baljka.blogspot.com/2007/02/v-e-v-v-v.html

Тэмүүжин said...

Найзаа чи Browser ee firefox bolgood unshival zugeer yum shig baina lee shuu turshaad uzeerei