Friday, February 23, 2007

Кино гэж хүнд юм юм л бодогдуулах юм даа.

Өчигдөр би нэг кино үзлээ. Нэр нь Остров гэнээ. Манайхан 2 дахь амьдарал гээд орчуулсан юм байна.
Киноны ерөнхий сэдэв нь 2-р дайны үед Германчуудад баригдаад албан шахалтаар найзыгаа буудаж алаад өөрөө санамсаргүй ч гэхиймуу хувь тавилангаар ч гэх юм ууамь гараад нэгэн арал дээр ирж байгаа харахад аминдаа дэндүү хайртай Орос эрийн тухай өгүүлж байнаа.
За тэгээд л мань эрийн ирсэн арал нь Христосийн нэгэн жижигхэн сүм байх. Тэр сүмийн лам нар нь түүний олж аваад л эдгээж тэнхэрүүлнэ. Тэгээд мань эр тэндээ үлдээд сүмийн ажилд туслаж тэндээ л амьдарсаар байгаад 70 аад он хүргэж байх юм. Хүнд их тусална. Тэгэхдээ яг тусламж хэрэгтэй байгаа хүнд л тусалдаг ер нь л сэтгэл санаа нь их л хүнлэг талруугаа болсон байх юм. Тэгэхдээ мань эр найзыгаа алсандаа үнэхээрийн ихээр сэтгэл нь зовж харамсаж амьдарч байх юм гэнэ. Өдөр бүр л үнэн сэтгэлээсээ л мөргөж гуйна.
Тэндээс миний бодсон бодол надад их л сонин санагдлаа.
Ер нь хүн алсан хүн хэзээ нүгэл нь цайрдаг юм бол. Хүн алсандаа тэгэж ихээр гэмшиж байдаг хүн ер нь хэд байдаг бол ч гэх шиг олон л юм бодлоо.
Хүн алж байгааг детальчилж үзүүлдэг барууны кино ер нь хен төрөлхтний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг юм бол?
Эрэгтэй хүн байгалаасаа л өөрийгөө хамгаалах овог отогоо хамгаалах нэр төр алдар хүндийн төлөө тулалдах ч юм уу тийм нэгэн адын зантай байдаг юм байна.
Тэгээд ер нь хүнд харамсах сэтгэл яаж төрдөг юм болоо гэж бас бодлоо. Эцэс төгөсгөлгүй их бодолдоо дарагдаад хэзээ унтсанаа ч санасангүй. Кино гэж хүнд бас л юм бодогдуулах юм аа тээ.

No comments: