Friday, February 23, 2007

Миний мэдэх Монголын багаар ажиллагсад

Монголчуудын багаар ажиллах систем гэж яг юу байдаг талаар би өөрийнхөө хүрээлэл дотор байгаа хэдэн жишээнээс хэлье гэж бодлоо.
Би өөрөө бизнесийн байгууллагат ажилдаг болхоороо хүмүүстэй дандаа л хамтарч баг болж ажилладаг юм. Тэгээд Монгол хүмүүстэй хамтарч ажиллахад яг анзаарагддаг зүйл бол их дээд сургуульд байхдаа хичээлээ хийдэггүй байсан нөхөдүүд яаж яваад ямар замаар ороод ирдэг юм бүү мэд нэг л мэдэхэд хажууд ирчихсэн яг л нөгөө их сургуульд байхдаа хуулах гэж оролддог байсантайгаа адилхан царай гаргаад л зогсож байх юмаа. Багаар хамтарч ажиллахад хамгийн их хэцүү байдаг нөхөд нь энэ хүмүүс. Учир нь тэд үргэлж чиний хажууд байна бас чиний юу хийж байгааг чинь алдалгүй дуурайж бас чиний сэдсэн санааг маш хурдан өөрийн болгож хүнд харуулна. Яг нарийн тооцоо судалгаа үр дүнг нь бол мэдээж тэд мэдэхгүй л дээ. Харин дарга нар нь бол тэднийг сайн сэргэлэн ажилтан гэж бодно. Тэд чамайг ямагт дагалдаж амьдарна. Хэзээ ч ичихгүй учир нь ичих л юм бол тэд цалин ажил гээд л бүх юмнаасаа л сална.Тийм болхоор тэд маш сэргэлэн ажилдаг. Тэднийг гаднаас нь харахад ажилаа мэддэг юм шиг л харагдна. Гэвч хөөрхий толгой нь шал хоосон.
За тэгээд бас энд тэндээс хэдэн юм хагас дутуу сонсчихоод тэрийгээ байнга давтаад байдаг хэсэг нөхөд байна. Тэдэнтэй ажиллахад маш хэцүү учир нь мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг байдаг хэсэг нөхөд. Тэгээд шинэ ажилтан болон яг шинийг сэдэж байгаа хэрэгжүүлэх гэж байгаа нөхдийгөө газар дээр нь хавирч унагаах сонирхолтой. Тэднийг таних амархан тэд хэзээ ч албан тушаал ахидаггүй хэзээ ч бас доошоо унадаггүй. Ажил дээрээ бас бараг л хүнтэй юм ярихгүй тиймэрхүү хүмүүс л голдуу байдаг юм шиг санагддаг юм.
За одоо мэддэг тэгээд онгироо нөхөд байнаа. Тэдний тухайд бол тэд бүхнээс илүүг мэддэг гэж өөрсдийгөө ойлгодог. Тэгээд ч тэрүүндээ бат итгэсэн нөхөд байдаг. Хамт ажиллахад гол төлөв өөрийнхөөрөө дайрна. Ийм нөхөдтэй ажиллахад ширүүхэн маргаж байхаас баримт нотолгоо гаргаж ирээд үзүүлэхэд тэд байдлыг ойлгож аваад ажиллах нь олон. Харин дараа дараагын удаад бол сайн хамтрагч нар болно.
Монгол миний мэдэхээр багаар ажиллахад ийм л хэдэн нөхөд байдаг юм. Та нартай ямар нь таарч байсан юм би чаж мэдэхв.

5 comments:

Chariote said...

temuujingyn umnuus buur zobchloo.chamd taalagddag yum ch gej alga. uuruu ali ni bolchihood ingej bicheed bgaa yum be? Chi bas Mongol, chi bas bagiin gishuun sh dee.

Тэмүүжин said...

Найзаа чи миний БЛОГ дээр бичсэн зүйлсийг харсан уу? Би энд зөвхөн өөрийнхөө боддог зүйлсийн талаар бичнээ гээд тодорхой бичсэн байгаа биздээ. Тэгэхдээ яахав ыи өөрөө арай л өөр төрөлд хамрагддаг болохоороо тийм юм бичсэн юм. Эмзэглээд байгаабол чи аль нэгэнд нь хамрагдаад байгаа юм байна л даа.

Nana said...

chinii bichsend bas undeslel bna aa, nuguu talaar chi ter nuhdiig dugnehde "loops of abstaction" bolson bna. The greatest generalization chinii dugneltees haragdaj bna. Chi uuruu asar ih chadvartai mergejilten bololtoi. Gehdee Mental model-oo neg ergej harahgui bol buruu ursgald ortson yum shig sanagdlaa.

Тэмүүжин said...

За баярлалаа найзаа.Ямар ч байсан би өөрийнхөө орчин тойронд байгаа нөхдийн талаар л бичсэн юм. Би өөрөө тийм ч мундаг мэргэжилтэн бас биш л дээ. Ямар ч байсан чиний зөвлөгөөний дагуу эргээд нэг харнаа.

Anonymous said...

chi uuruu yamar oyutan bailaa? hun neeree ingej bult shaadag bolchih gej. chi uuruu hicheel hiideg bsn yumuu haha