Sunday, February 25, 2007

Маркетинг Дизайны албаа гэж ийм л юм байхым даа

За би энэ удаад зарим байгууллагуудад байдаг буюу байлгахыг хүсдэг Маркетинг Дизайны алба гэж юмны тухай бичмээр санагдчихлаа.
За тэгэхээр яг өнөөдөрийн байдлаар Монголд ийм албатай нэлээд хэдэн компани байна. Тэгээд тэр компаниудын дээрх албадууд нь хүмүүст тухай компанийн бараа үйлчилгээг сурталчилах гол үүргийг хүлээж байдаг. За тэгэхдээ зүгээр нэг сурталчилаад ч зогсохгүй тухайн бараа үйлчилгээний борлуулалтанд тодорхой түлхэц үзүүлж байх зорилготой алба юм шиг санагддаг.
Тэгтэл Монголд ямар байна вэ? гэвэл энэ салбар нь дөнгөж хөгжиж байгаа. Яг энэ салбар дээр ажилладаг мэргэжилтэнүүд нь залуу тэгээд бас төдийлэн боловсроогүй байгаа юм болов уу гэж бодогдож байна. Учир нь яг зар сурталчилгаа гээч юмыг хийж байгаа хүмүүс маань Монгол хүний зан төлөвийн тухай ойлголт багатай юм шиг санагдаж байна. Жишээ нь Монгол хүний анхаарлыг ямар өнгө татдаг юм. Яагаад татдаг юм? Ямар шрифтээр ыичвэл илүү хүрдэг юм? Ямар дуу эсвэл ая цаана нь дэвсгэр болгож явуулвал илүү сайн байдаг юм? Хэдий хэр насны ямар хэрэглэгчдэд зориулсан юуг сурталчилаж байгаа юм гэдэгээ бараг л мэдэхгүй шахам хүмүүс л Монголын рекламыг хийж байна шүү дээ. За тэгээд хамгийн сайн хүмүүст хүрдэг цаг нь хэзээ юм? Яагаад энэ цагт явуулахгүй өөр цагт явуулж болдоггүй юм гээд л олон олон асуултанд хариу өгч чадахгүй хүмүүсээр рекламаа хийлгэж байгаа хүн надад хүн маш олон цугларсан зах дээр очоод хашааных нь гадна талаас нь тийм ийм бараагаа аваарай гээд хүнээр орилуулаад мөнгө өгөөд зогсож байгаа хүн шиг санагдах юм.
Тэгэхээр миний бодолоор бол байгууллага нь ч реклам хийдэг мэргэжилтэнүүд нь ч гэсэн аль аль нь энэ тал дээр анхаар ч ажиллаж ажилуулж баймаар санагдах юм.
Надад саналаа өгвөл би заавал хариу бичнэ шүү найзуудаа.

5 comments:

Nana said...

humuus tiim yuiig iluu huleej avdag enter gesen dugneltuud maani asar hudlaa bolj ter buhen yerduu l huvi hunii uuriinh ni dugnelt baih ni elbeg bdag yum aa, bi uuruu ch tiim bdald olon orj bsan, gehdee chi urgun hureetei sudalgaa enterees gargasan dugnelt bgaa bol uur hereg,

Тэмүүжин said...

НаНа чиний бичсэн Comment-г үзлээ. Сэтгэгдэлээ бичсэнд баярлалаа. Хамгийн гол нь би энэ салбар хөгжиж байгаа салбар учраас эхнээсээ ингэж буруу хөгжиж эхлэх вий гэсэн үүднээс реклам хийдэг хүмүүсийг аливаа зүйлийг хийхдээ судалж үзэж байж хийж байгаасай гэсэндээ бичсэн юмаа. Харин миний хувьд гэвэл би аливаа зүйлийг хийхдээ эхлээд заавал судлаж үзэж байж хийдэг болохоор алдаа бага гаргадаг гэх үү дээ.

Agi said...
This comment has been removed by the author.
Agi said...

Agi

Гэхдээ рекламны салбар бол монголд дөнгөж хөгжиж байгаа болохоор одоогоор хүчээ авч чадахгүй байх нь аргагүй л дээ. Гэхдээ одоо ч бас нэг үеэ бодвол дажгүй болчихсон гэж би ойлгоод байгаа ш дээ. Жишээ нь Сар шинээр гараад байсан GEM International-ийнх гэхэд их дажгүй болсон санагдсан гэхдээ хамгийн гол реклам хийгсэд өөрсдийнхөө хийж байгаа ажлын яг хэнд зориулсан гэдгэ маш сайн бодох нь зөв байх. Гэр бүл зориулагдсан барааг нээх сүр хүч агуулагдсан юм шиг аянга цахилгаан цахиулсан рекламыг гэр бүлийнхэнд нээх дуусаад байна гэж нээх бодохгүй л байна шүү. Тэгэхээр нэхэд зориулсанаараа хамаарч өнгө будгийг зөв найруулах хэрэгтэй байх л даа.

Anonymous said...

buruu hugjinu gej yu yarina vee. yum buruu hugjinu hezee ch baidaggui yum. shineer nevterch, garch ehelj bgaa yum aldaa dutagdaltai bdg. ter ni tsaashaagaa saijran, bolovsrongui bolj yavdag ni huulitai. dutuu dulimag yumiig saijruulj bolovrongui bolgono gej bdg.