Thursday, February 15, 2007

Өөрийнхөө тухай бичлээ

Би ер нь өөрийнхөө тухай бичмээр санагдчихлаа.
За тэгээд би гэдэг хүн чинь кино үзэх дуртай тэр дундаа Дэлхийн 2-р дайны үеийн киног бол маш ихээр сонирхож үздэг. Миний үзэж байсан кинонуудаас хамгийн ихээр сэтгэлд хоногшиж үлдсэн нь Band of Brothers гэдэг кино юмуудаа. Дэлхийн цэргийн бүх л мундаг нөхөд зөвлөхөөр нь ажилсан мөн хамгийн шилдэг тулаантай киноний найруулагчид цугларч ажилсан ер нь л маш сайн бүтээл гэж боддог юм.

За тэгээд ер нь бол миний л мэдэх лаг жүжигчид бүгд л тоглосон аль ч талыг баримтлаагүй сайхан кино. Та нар үзээгүй бол олоод үзчихээрэй

Дуу хөгжим
Миний сонсдог хөгжмийн урсгал нь ихэнх хүмүүсийн бараг сонсдоггүй тийм урсгал байдаг байх гэж би боддог юм.
Жааз блюз талруу л даа.
Жишээ нь: Beyond the sea / Duncan Sheik/ Water runs dry/Boys II Men/, гэх мэтийн дуунууд юмдаа.
Залуусаа та нар сонсоод үзээрэй ерөнхийдөө л нэг л тийм гэгээлэг зүйлд дуртай гэж болно.

Аан тийм би бас зураг сайн мэдэхгүй хэрнээ үзэсгэлэнгийн танхимд очиж алхах дуртай. Заримдаа ганцаараа хэнтэй ч юм ярихгүй байж байгаад хорвоо дэлхийн тухай өргөн мөрөөдөлд автаж суух дуртай. Хэзээ ч уйтгарлах дургүй тийм хүнтэй ч уулзахыг хүсдэггүй. Олон найзтай байдаг ч хэнтэй нь ч илүүрхэж дутуурхаж харьцдаггүй. Зарим хүмүүстэй найз нөхөд байхад хэцүү байдаг ч би харилцаагаа тасалах дургүй. Учир нь би хэзээ хаана яаж яамар байдалтай байхаа мэдэхгүй шүү дээ. Тиймээс би нийгмийн бүх давхрагт найз нөхөдтэй. Тиймдээ ч хэзээ ч хаана ч ганцаардах гэж байхгүй л хүн.
Миний бодолд хорвоо бүхэлдээ багтдаг. Хэхэ багтаах гэж оролддог. Тийм ч учраас би их олон зүйлсийг хэрэгтэй гэж үзэж сонирхож байдаг. Орой бүр ТВ үзнэ. Өглөө бүр сонин уншдаг, бас банкны мэдээлэл үнэт цаасны арилжааны мэдээг сонирхож байдаг, шинэ ном гарах бүрийд өөртөө хэрэгтэй юм байгаа эсэх талаар сонирхож үздэг. Хүнтэй харилцах ямар ч ажлыг хийж чадна гэж боддог тэгээд ч өөртөө итгэлтэй байдаг. Хүнд муу санаж чаддаггүй загас анд явах дуртай тэгэхдээ хамгийн гол нь алахдаа ч биш зөвхөн гадуур аялаж байх нь надад таалагддаг. Хэрэв хүсвэл хэзээ ч хамаагүй хаашаа ч хамаагүй явахад бэлэн байдаг. Амьдаралд алдахаасаа айдаггүй харин алдаагаа давтахаас айдаг.
Хоол сайн хийдэг хийсэн хоолоо өөрөө идээд жингээ жаахан нэмээд байж байхдаа тааламжтай байдаг. Өглөө босонгуутаа тамхи татдаг энэ нь хэдий муу гэдэгийг нь мэддэг хэдий ч хаяж чаддаггүй. Тамхи татах нь миний хувьд таашаал өгдөг зүйлсийн минь эхэнд байдаг учир хаяна гэж хэзээ ч боддоггүй. Хааяа найз нөхөдтэйгээ хамт сууж пиво архи уух дуртай заримдаа хэтрүүлж хэрэглээд өөрийгөө дотороо нууцхан зэмлэдэг.
Амьдарал гэдэг бол миний хувьд эцэс төгөсгөлгүй олон хувилбар байдаг учир би цаг ямагт өөрийнхөө сонгосон хувилбарт сэтгэл хангалуун байдаг.
Удам судараараа бахархаж явдаг. Өөрийн гэсэн шүтээнтэй /тэр нь бурхан багш Исүс Христ Мухамед л лав биш/Тэр шүтээндээ маш хайртай.
Эзэмшсэн боловсролдоо сэтгэл хангалуун байдаг. Ийм болоход минь тусалсан БАГШ даа хайртай/МУИС-н Эдийн засагийн сургуулийн багш БАТНАСАН/.
Хөдөө очиж морь унаж давхих дуртай. Хотод орж ирэх агшин хамгийн гоё мэдрэмж төрүүлдэг, олон олон найз нар дундаасаа лам найз олонтойдоо бахархдаг Шарсан маханд дуртай цагаан хоолтонг үзэж чаддаггүй.
Сонгодог хөгжим сонсох дуртай тэр дундаа Моцартыг бишрэн сонсдог бас Энигма гэж хамтлагын дуунуудыг сонсохоор надад тийм гэхийн тэмдэггүй амар амгалан мэдрэгддэг.
Ном унших дуртай тийм л хүн дээ.
Их л сайхан амьтан гэж битгий ойлгоорой хүмүүсээ муухай зүйлсээ би та нараас нуулаа.

2 comments:

Nana said...

hehe,ih l saikhan amitan gesen medremj turuugui shuu gsn.

Anonymous said...

temuujeen chi gegeereld hurehed tun oirtoj dee. tiimee?