Sunday, February 25, 2007

Молом тойны намтар

Би энэ түүхийг бас Лам найзаасаа сонссон юм.
Молом тойн гэж нэг лам байсан юм байхаа эрт цагт. Тэр нөхөр үйлийн үр гээч юмны талаа их л эрж хайж бодож судалж явсан юм байхаа. Тэгэж явсаар тэр тал дээрээ ч нилээдгүй мэргэжижсэн бололтой юмаа.
Нэгэн өдөр явж байсан чинь Нэг хүүхэн хүүхдээ хөхүүлээд л сууж байх юм гэнэ. Хүүхэд нт хөхөө жаахан хөхөж байснаа гартаа атгасан загасний махнаас бас идэж байх юм гэнэ. Тэгтэл хажууд нь нэг нохой хэвтээд хүүхэд рүү хуцаж боргож байх юм гэнэ. Хүүхэн хүүхдээ хамгаалж нохойг зодож байна гэнэ дээ. Жаахан ажиглаад сууж байсан чинь нөгөө хүүхний урьд нас нь харагдаж байна гэнээ МОЛОМ гуайд.
Тэгээд юуг харсан бэ гэхээр. Хүүхэн урьд насандаа одоо өвөр дээрээ аваад хөхүүлж байгаа хүнээ алж байсан юм гэнэ. Харин тэр хүн нь одоо хүүхэд нь болж төрөөд хөхийг нь хөхөөд байж байх юм гэнэ. Харин хүүгийн гартаа барьж байгаа загас нь болохоор хүүхний ээж байх юм гэнэ. Тэгээд хүүхэд рүү дайрч байгаа нөгөө нохой чинь тэр хүүхний аав нь байсан байх юм гэнээ. Хүүхэн тэрийгээ ч мэдэхгүй ээжийгээ идүүлж байгаа хүүхдээ хамгаалж аавыгаа зодож өөрийгөө хөхүүлээд сууж байна гэнээ.
Дүгнэлт:
Хүн бүр хийсэн хийсэн үйлийнхээ үрээр л хоорондоо учиран золгодог юм байна гэнэ. Тиймээс сайн үйл үйлдвэл сайн л хүмүүстэй хамт сайхан байхымуу даа.
За за шашин энэ тэр ч яахав гол нь хүнд муу юм хийхгүй л байвал хүн эргээд муу юм хийхгүй байхаа.

No comments: