Monday, February 12, 2007

8-р Богд Жавжандамба гэдэг хүн ингэж хэлсэн гэнээ

Би энэ домогийг нэгэн Лам залуугаас сонссон юм. Тэгээд та нар ярьж өгий гэж бодлоо.
Монгол оронд Хувьсгал мандаж байх уед юмуудаа нэгэн өдөр Богд хаан бодол болон сууж байснаа гэнэт учиргуй ихээр уйлсан гэнээ. Ойр тойрных нь албат иргэд бугд л гайхан учрийг асуувал Богд Хаан нь ингэж хэлж байна гэнэ.
Би Монгол улсын ирээдуйн талаар сая мэргэлж узлээ. Тэгтэл миний мэргэнд Монгол улсад 3-н том аюул зовлон тохиолдох юм байна гэж буулаа. Тэгээд би уйлсан юм гэж хэлжээ.
Ордоны бух л зурхайч лам нарыг цуглуулан мэргэлуулэхэд бугд л адилхан юм хэлсэн байна гэнэ.
Тэр нь
1. Их томоохон өрөнд орох юм байна.
2. өвчинд нэрвэгдэх юм байна.
3.Монгол улс гэж байхгуй болох юм байна гэсэн зуйл бууж л дээ.
Богд Хаан их л олон өдөр бодсон юм байх. Тэгээд нэгэн өдөр за шавь нар минь Би энэ 3-н зовлонгоос салгах аргыг олов. Харин та нар сайтар даган би?лүүлээрэй гэж гэнээ.
Тэгээд дараах захиасыг хэлсэн гэнэ.
- Өвчинд баригдахаараа шашинаа өгөөрэй
- Өрөнд орохоороо өөрсдөө гараарай
- Харин нутаггуй болох аюулыг нь би өөрөө ганц би?эрээ дааж гарна гэсэн гэнээ.
Тэгээд л удалгуй өөд болсон юм байх даа зайлуул.

Лам найзын минь дугнэлт:
Дээрх туухийг найз Лам маань надад тайлбарлаж өгөхдөө
- Монголчууд өрөнд ороод өөрсдөө өрнөөсөө гарсан /Бодуул их өр гэдэг зүйлийг хэлж байгаа бололтой юм/
- Өвчинд баригдаад Шашинаа өгсөн нь
Бүх нийтээрээ тэмбуурсэн байхдаа Оросуудад шашинаараа эрүүл мэндээ солисон гэнэ.
- Нутаггүй болох зовлонгоос нь 8-р Богд гэтэлгээд одоо Энэтхэгт байдаг Төвдийн цацаачдын хот болох Дарамсала-д амьдарч байгаа нь энэ гэж хэлж билээ.
Анх сонсоход их л сэтгэл хөдөлгөсөн зүйл байсан учир би энэ тухай бичиж үлдээлээ.


1 comment:

sanakae said...

Товч, тодорхой бичсэн байна шүү Хувьсгалаас цааш хараагй юм байхдаа